Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хөдөө аж ахуйг хамгаалах замаар хүнсний тогтолцоог өөрчлөх хүрээнд хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцууллаа

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Өмнөдөөс Өмнөд дэх хөгжлийн экспогийн салбар хурал болох “Өмнөд дэх тогтвортой хөдөө аж ахуй болон хөдөө аж ахуйн хамгаалах аргыг хөгжүүлэх замаар хүнсний тогтолцоог өөрчлөх нь” хуралдаанд оролцож дээрх чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцууллаа. 

Монгол Улсад НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) - БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн болон гурван талт хамтын ажиллагааны хүрээнд 2010-2016 онд хэрэгжсэн тус хөтөлбөрөөр мал аж ахуй, газар тариалан, тэр дундаа хүлэмжийн аж ахуй, туслах аж ахуй, зөгий болон загасны аж ахуй зэрэг олон салбарт шинэлэг туршлагыг нэвтрүүлсэн. Хөтөлбөр нь өмнөдийн улс орнууд дунд загвар тогтоосон сайн туршлага болсныг талууд онцоллоо.

НҮБ-ын ХХААБ-аас бусад улс орнуудад хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх зорилгоор хамгаалах аргыг онцлон хэрэгжүүлдэг. Энэхүү арга нь хөдөө аж ахуйд инновац нэвтрүүлэх, үйлдвэрлэлийг илүү байгальд ээлтэй болгох, салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Үүгээрээ давуу талтай. Ази, Номхон Далайн бүсэд Хятад, Энэтхэг улсад хөдөө аж ахуйг хамгаалах аргыг түлхүү нэвтрүүлж байгаа бөгөөд НҮБ-ын ХХААБ-аас бусад орнуудад мөн нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Хөдөө аж ахуйг хамгаалах арга нь хөрсний эрүүл мэнд, хөрс хамгаалахад голчлон анхаарч тус салбарт техник эрчимтэй нэвтрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэхийг зорьдог. Тус хөтөлбөрөөр Хятадад хэрэгжүүлж буй хамгийн сайн туршлагуудыг бусад оронд нэвтрүүлэхдээ тухайн орны нөхцөл, орчинд тааруулдаг бөгөөд одоогоор Дэлхийн Өмнөдийн орнуудад амжилттай хэрэгжиж байна. ХАА-н механикжуулалт, инновацыг сайжруулснаар салбарын бүтээмж нэмэгдэхээс гадна хөдөлмөр хөнгөвчлөх, үйлдвэрлэлийн зардлыг багасгах,  салбарт шинээр орох залуусын тоог урт хугацаанд нэмэгдүүлэх сайн талтай гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө

Огноо:

,

Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.

Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургууль зохион байгууллаа

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ, Эрүүл мэндийн яам, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, УСУГ, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

Дадлага сургуулиар болзошгүй гамшиг, ослын үед авах хариу арга хэмжээ, байгууллага хоорондын уялдаа холбоо, бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.

Нийтэлсэн: COP17
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох