Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулж ажиллана

Огноо:

,

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэг болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх саналуудыг хэлэлцсэн тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Хурлаар Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн талаарх зарчмын шийдвэрүүдээ гаргаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотойгоор Зөвлөлийн гишүүд хуралдаанд оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Тодруулбал, Ардчилсан намын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар  Ардчилсан намтай хамтарсан ажлын хэсэг байгуулж хамтран ажиллана. Үндсэн хуулийн мөн чанар Ардчилсан үндсэн хуулийн цаашдын үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүднээс өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд Үндсэн хуулийг мөрдөхөд гарсан гажуудал, үүсгэсэн гол үр дагавруудыг засахгүйгээр өөрчлөлт гарахгүй. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн саналууд байгаа тухайгаа Д.Эрдэнэбат гишүүн онцоллоо. Тухайлбал,

Нэгдүгээрт: Сонгуулийн хэлбэр, яригдаж буй тогтолцооны тухай юм. Хэрвээ  манай улс ардчилсан сонгодог парламенттай улс мөн л юм бол сонгодог парламентыг бүрдүүлдэг гол суурь зарчим нь сонголт. УИХ-ын гишүүдийн хариуцлагын тухай асуудал, Засгийн газрын тогтвортой байдал, гишүүдийн ямар бүрэлдэхүүнтэй байна вэ гэдгээс онцгойлон шалтгаалдаг хүчин зүйл юм. Ер нь 76 жижиг тойргоос хувь хүнийг сонгосон нь парламентын нэгдмэл үйл ажиллагаа, бодлоготой байх, Засгийн газар нь тогтворгүй байх зэрэгт голлож ирсэн хүчин зүйл. Иймээс Үндсэн хуулийн гол суурь зарчим нь сонгодог парламентад сонгогдож байгаа их хурлын сонгуулийн системийг холимог хэлбэрээр явуулах нь зүйтэй гэсэн Ерөнхийлөгчийн саналыг бид дэмжиж байгаа.

Хоёрдугаарт: Үндсэн хуулийн нэг гажуудал нь тунхгийн шинжтэй байсан эдийн засгийн ойлголтыг өөрчлөх хандлага Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байхгүй байна. Энэ бол төрийн эдийн засгийн бодлогын тухай асуудал. Төрийн эдийн засгийн тухай бодлого зөвхөн төрийн төсөвтэй холбоотой, тэр тусмаа эсрэгээрээ УИХ-ын гишүүд төсвийг нэмж хасаж болохгүй гэсэн утгатай заалт орж ирсэн нь улс орны эдийн засгийн хөгжлийн эсрэг, ард иргэд, орон нутгийн хөгжлийн эсрэг заалтыг улам баталгаажуулж байна. Бид шинэ үндсэн хуулиа өөрчилсөн хэдий ч Монгол Улсын эдийн засгийн бодлого өөрчлөгдөөгүй нь тогтворгүй байдал, иргэддээ хүрэхгүй байгаагийн гол уршиг болж байна. Өөрөөр хэлбэл бид төвлөрсөн социалист төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж чадаагүйн нэг хэлбэр бол өнөөдрийн эдийн засгийн гажуудал, иргэдийг ядуурлаас бууруулж чадаагүйтэй холбоотой. Зах зээлийн эдийн засаг дээр социалист аргаар хандаж болохгүй. Тийм учраас орон нутгийн хөгжлийг дэмжих асуудал орон нутгийн эдийн засгийн асуудал юм. Биет байх, татвараа өөрөө хураадаг байх, бие даасан төсвөө нутгийнхаа өөрөө удирдах ёсоор баталдаг байх байр суурийг илэрхийлнэ.

Гуравдугаарт: Нутгийн өөрөө удирдах ёс, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн асуудал. Энэ бүгд өөрөө нэгдмэл ойлголт гэж заасан байдаг. Энэ гурав нэгдэж байж нутгийн өөрөө удирдлагын асуудлыг хөндөж байгаа учраас бид энэ асуудал дээр аймаг, нийслэл, хот, сум дүүргийн асуудлыг өнөөгийн түвшинд зөв зохистой зохицуулалт хийж оролцох нь зүйтэй. Ерөнхийлөгч мөн нэгдмэл байр суурьтай байгаа.

Дөрөвдүгээрт: Төрийн албыг баталгаажуулах асуудал нэмэлт өөрчлөлтөөр орж ирж байгаа. Энэ нь төрийн албанд нэгэнт орсон хүнийг халж болохгүй гэсэн нь гарах хаалгыг хааж байгаа асуудал гэж харагдаж байна. Гэхдээ асуудал нь гарах хаалгандаа биш, орох хаалгандаа байна. Өнөөдөр төрийн албаны тухай үндсэн хуульд тусгаж байгаа бол төрийн албанд орох босгыг үндсэн хуульд оруулах ёстой. Төрийн албанд орох шалгуур зарчим нь юу юм бэ гэдгээс шалтгаалж Үндсэн хуульд  зайлшгүй оруулсны дараа төрийн албан хаагчийн ёс зүй, зарчмыг яригдана.

Тавдугаарт: Шүүхийн хяналт шийдвэрийн тал дээрх санал. Нэг их хуралд шүүхийг томилох асуудалд дангаараа орж байгаа нь буруу.

Зургадугаарт: Баялагийн сангийн асуудал. Байгалийн баялаг гэсэн ерөнхий нэр томъёогоос бид татгалзах ёстой. Энэ баялагийн санг байгуулах тухай асуудал дээр бид Ерөнхийлөгчтэй санал нэг байна. Газар доорх эрдэнэсийг баялаг болгосны дараа үүний үнэ цэнэ, үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулах ард иргэдийнхээ амьдрал эрүүл мэндийг сайжруулах, хуримтлал бий болгох, баялагийн сангаар дамжуулж шударгаар бүтээх нь зарчмын хувьд зөв юм.

Эдгээрээс гадна ард түмний санал асуулгыг зайлшгүй явуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Бид Ерөнхийлөгчийн саналтай хамтран ажлын хэсэг байгуулан хэлэлцүүлэгт оролцоно. Хэрвээ Ерөнхийлөгчийн санал болон бидний тавьсан энэ зарчмын саналууд үнэмлэхүй олонхоор хүч түрэн шийдэхгүйгээр явбал Ардчилсан нам хэлэлцүүлэгт орох шаардлагагүй гэдгээ илэрхийлж байна гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох