Цаг үе
Нийт 67 компанийн хувьцаа арилжаалжээ
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2023 оны 5 дугаар сарын 15-наас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 2 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 43,726,643,609.47 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 67 компанийн 4,975,186 ширхэг хувьцааг 1,825,636,263 төгрөгөөр арилжааллаа.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
|
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
|
1 |
KHAN |
ХААН БАНК |
815,388 |
932,608,714 |
|
2 |
INV |
Инвескор ББСБ |
114,393 |
623,186,850 |
|
3 |
APU |
АПУ |
79,536 |
103,307,556 |
|
4 |
MSE |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ |
663,309 |
100,248,287 |
|
5 |
TTL |
ТАВАН ТОЛГОЙ |
9,026 |
99,440,130 |
|
6 |
CUMN |
CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС |
430,540 |
73,350,225 |
|
7 |
SBM |
ТӨРИЙН БАНК |
124,212 |
70,286,285 |
|
8 |
GLMT |
ГОЛОМТ БАНК |
61,884 |
62,284,828 |
|
9 |
MFG |
Мандал Ирээдүйн Өсөлт |
68,333 |
54,866,214 |
|
10 |
GAZR |
ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР |
951,010 |
50,080,256 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
|
№ |
Симбол |
Компанийн нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
|
1 |
INVC |
Инвескор капитал ҮЦК |
608,965 |
1,294,102,305 |
|
2 |
BDSC |
БиДиСек ХК |
1,140,406 |
839,058,825 |
|
3 |
GLMT |
Голомт Капитал ХХК |
2,782,684 |
720,329,820 |
|
4 |
ZGB |
Таван Богд Капитал ХХК |
1,537,399 |
573,498,182 |
|
5 |
MNET |
Ард секюритиз ХХК |
807,148 |
290,245,846 |
|
6 |
TTOL |
Апекс Капитал ҮЦК |
746,442 |
266,594,637 |
|
7 |
MIBG |
Мандал Капитал Маркетс ҮЦК |
261,733 |
189,776,724 |
|
8 |
ARD |
Өлзий энд КО капитал ХХК |
372,675 |
176,711,564 |
|
9 |
TDB |
Ти ди би секьюритис ХХК |
400,410 |
154,132,641 |
|
10 |
BUMB |
Бумбат-Алтай ХХК |
56,598 |
68,560,950 |
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
|
№ |
Үнэт цаасны Симбол |
Арилжсан ширхэг |
Үнийн дүн |
Дээд |
Доод |
|
1 |
BEND-BD-30/07/24-C0039-19.2 |
10 |
981,000 |
98,100 |
98,100 |
|
2 |
INVA-BD-10/04/24-C0041-18 |
3,337 |
333,700,000 |
100,000 |
100,000 |
|
3 |
LNDB-BD-03/04/24-C0027-15 |
10 |
940,000 |
94,000 |
94,000 |
|
Нийт |
3,357 |
335,621,000 |
|
|
|
2023 оны 5 дугаар сарын 15-наас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,357 ширхэг үнэт цаасыг 335,621,000 төгрөгөөр арилжаалав.
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
|
№ |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
|
1 |
MFG |
Мандал Ирээдүйн Өсөлт |
68,333 |
54,866,214 |
|
2 |
XOC |
ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН |
48,276 |
4,790,092 |
|
НИЙТ |
116,609 |
59,656,306 |
||
4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
|
№ |
Үнэт Цаасны Симбол |
Арилжсан ширхэг |
Үнийн дүн |
Дээд |
Доод |
|
1 |
SMPL-BD-23/12/23-C0030-15 |
292.00 |
29,167,880.00 |
99,890 |
99,890 |
|
2 |
BERS-BD-02/09/24-C0032-16.8 |
5,000.00 |
494,150,000.00 |
98,830 |
98,830 |
|
НИЙТ |
5,292 |
523,317,880 |
|
|
|
2023 оны 5 дугаар сарын 15-наас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд 5,292 ширхэг үнэт цаасыг 523,317,880 төгрөгөөр арилжаалав.
5. БАГЦЫН АРИЛЖАА:
|
№ |
Өдөр |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Нэгж үнэ |
Арилжсан ширхэг |
Үнийн дүн |
|
1 |
5/17/2023 |
INV |
Инвескор ББСБ |
5,450 |
110,000 |
599,500,000 |
|
ДҮН |
|
110,000 |
599,500,000 |
|||
2023 оны 5 дугаар сарын 17-нд багцын арилжаагаар 110,000 ширхэг үнэт цаасыг 599,500,000 төгрөгөөр арилжаалав.
6. НҮҮРСНИЙ АРИЛЖАА:
|
Өдөр |
Симбол |
Худалдагч |
Багцын тоо |
Хэмжээ /тонн/ |
Хэлцлийн үнэ |
Үнийн өсөлт |
Үнийн дүн ₮ |
|
5/18/2023 |
KH |
Хангад Эксплорэйшн ХХК |
2 |
12,800 |
810¥ |
1.25% |
10,368,000CNY |
|
5/19/2023 |
ETT |
Эрдэнэс Тавантолгой ХК |
25 |
160,000 |
63.7$ |
0.00% |
10,192,000USD |
|
ДҮН |
172,800 |
|
|
|
|||
2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 10,368,000 юань буюу 5,125,420,800 төгрөгөөр арилжаалав.
2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц буюу 160,000 тонн эрчим хүчний нүүрсийг 10,192,000 ам.доллар буюу 35,257,491,360 төгрөгөөр арилжаалав.
2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 8,535,297,115,468 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36067.92 нэгж болж, өмнөх долоо хоногоос 3.51 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Цаг үе2019/11/28
Вакум цонхоо өвлийн горимд шилжүүлсэн үү
-
Шударга мэдээ2026/03/10
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
-
Цаг үе2019/10/16
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Улстөр нийгэм2024/11/04
Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчид гурав дахь удаагаа чуулна
