Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Авто зам-Экспо 2023” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Автозамчдын холбоо хамтран “Авто зам-Экспо 2023” шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнд БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг зургаан улсын авто замын салбарын 50 компанийн төлөөлөл оролцож, олон улсад туршигдсан техник технологийн шийдлийг танилцуулж байна. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус үзэсгэлэнг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ,  “2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын салбарт чанартай зам-чансаатай засвар арчлалт гэсэн зорилт тавьсан гэдгийг онцлоод, авто замын санд хуримтлагдаж байгаа хөрөнгөө зөв зарцуулж, засвар арчлалтаа чанартай гүйцэтгэж, өндөр хариуцлагатай ажиллах ёстой. Цаашид богино хугацаанд бага өртгөөр чанартай зам барьж байгуулах, замын норм нормативыг шинэчлэх бодит шаардлага тулгарч байгааг хэллээ.

2023 оныг Зам тээврийн, хөгжлийн яамнаас Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлсэн, ил тод нээлтэй төрийн үйлчилгээг түгжрэлгүй хүргэх зорилтыг дэвшүүлж, Чанартай зам- Чансаатай засвар арчлалт бодлогыг баримталж буй. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт даац хэтрүүлэн тээвэр хийсэн аж ахуй нэгж, ачаа илгээгч, хүлээн авагчидтай хатуу хариуцлага тооцно гэдгийг УИХ-ын чуулган дээр онцлон тэмдэглэсэн. Замын эвдрэлийн 60-70 хувь нь даац хэтрэлтээс үүдэж учир засвар арчлалт нь шинэ зам барихаас илүү чухал асуудал болж байна.  2023 ондоо 540 орчим км зам, 500 у/м гүүрийг барьж байгуулахаар төлөвлөсөн. Та бүхэн бүх шатандаа дэмжиж ажиллахыг хүсье” гэсэн юм.

“Авто зам-Экспо 2023” үзэсгэлэнд авто зам, гүүрийн инженер, техникийн ажилчид, эрдэмтэн судлаачид, зам, гүүрийн барилга, зураг төслийн компаниуд, асфальтын үйлдвэр болон хайрганы карьер зэрэг замын материал үйлдвэрлэгчид, лаборатори, битум, цемент, бусад материал ханган нийлүүлэгчид, хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж, замын тэмдэг, тэмдэглэгээ гэрлэн дохио үйлдвэрлэгчид зэрэг салбартай холбоотой бүх аж ахуйн нэгжүүд оролцож,

-Олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг сурталчлах,

-Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт техник технологийг нутагшуулах,

-Үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулах,

-Инженер техникийн ажиллагсад харилцан туршлага мэдээлэл солилцох,

-Бизнесийн шинэ түншүүдтэй харилцаа холбоо тогтоох

-Авто замын салбарт шаардлагатай хүний нөөц зэрэг сэдвээр харилцан мэдээлэл солилцож байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ

Огноо:

,

Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.

Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.

Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.

Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.

Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав

Огноо:

,

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад зохион байгуулагдаж буй “ICOT V-2026” Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах чуулганд  оролцохоор хүрэлцэн ирсэн олон улсын  эрдэмтэн, профессоруудын төлөөллийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхийлөгч, профессор Эюп Кахвежи, Испанийн Донор ба шилжүүлэн суулгалтын институтийн ерөнхийлөгч, профессор Марти Маньялич Видал, Туркийн Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн ерөнхий зохицуулагч Гамзе Илдирим, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Анагаах Ухааны Төвийн профессор, Азийн Эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Vitalink” байгууллагын захирал профессор Гюри Ан нар оролцлоо.

Талууд Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тархины үхэлтэй донорын тогтолцоог бэхжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг олон улсын сургалт, судалгаанд хамруулах, эрхтэн хадгалалт болон шилжүүлэн суулгах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, олон улсын байгууллага, тэргүүлэх мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр “ICOT V-2026” конгрессын хүрээнд хэрэгжүүлэх хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, туршлага солилцооны талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатар хот БНСВУ-ын Нинь Бинь мужтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо:

,

Манай улс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-тай хот байгуулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, эдийн засгийн салбаруудад хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин тус улсын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд НЗД-ын орлогч А.Амартүвшин уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын хувьд танай улсын нийслэл Ханой хоттой 1980-аад оноос эхлэн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна. Нийслэл хотуудын энэхүү харилцаа өнөөдөр орон нутгийн түвшний хамтын ажиллагаагаар улам бүр баяжиж байгаад баяртай байгаа илэрхийлье.

Цаашид Улаанбаатар хот болон Нинь Бинь мужийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцан холбож, бизнесийн орчин, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Тухайлбал, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.

БНСВУ-ын Нинь Бинь мужийн Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн тэргүүн Май Ван Туат “Манай муж нь 2030 он гэхэд хотын статустай болохоор зорьж буй. Үүнтэй холбоотойгоор бидний харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж, олон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

Цаашид дээрх салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна дижитал шилжилт, төрийн үйлчилгээний шинэчлэл, суурьшлын бүсийн оновчтой төлөвлөлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцон, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцолж байв.

Ташрамд, Монгол Улс, БНСВУ хооронд дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ой энэ онд тохиож байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох