Бидэнтэй нэгдэх

Цаг үе

МХБ: Нийт 77 компанийн хувьцаа арилжаалжээ

Огноо:

,

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2023 оны гуравдугаар сарын 27-ноос 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 3,089,911,509.95 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. Хувьцааны арилжаа:

Нийт 77 компанийн 4,611,127 ширхэг хувьцааг 2,145,948,885 төгрөгөөр арилжааллаа. 

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:

 

Симбол

Компанийн нэр 

Тоо ширхэг

Үнийн дүн

1

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

208,741

700,861,546

2

MNP

МОНГОЛ ШУУДАН 

630,343

500,471,115

3

INV

ИНВЕСКОР ББСБ

65,765

343,320,135

4

GLMT

ГОЛОМТ БАНК

229,645

239,537,611

5

APU

АПУ

128,415

168,626,268

6

CUMN

CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС

611,029

105,414,793

7

MSE

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

400,421

63,607,554

8

GOV

ГОВЬ

154,560

37,941,794

9

MFC

МОНОС ХҮНС

235,319

25,374,756

10

SEND

СЭНДЛИ ББСБ

159,930

25,024,124

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

 

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард Секюритиз ХХК

1,635,978 

1,593,435,872.48 

2

STIN

Стандарт Инвестмент ХХК

876,533 

1,049,654,161.49 

3

INVC

Инвескор Капитал ҮЦК

254,610 

730,578,140.86 

4

GLMT

Голомт Капитал ХХК

2,040,927 

675,773,091.00 

5

MIBG

Мандал Капитал Маркетс ҮЦК

452,767 

361,376,618.90 

6

TTOL

Апекс Капитал ҮЦК

1,049,487 

274,920,273.24 

7

BDSC

БиДиСек ХК

478,087 

201,195,058.13 

8

ZGB

Таван Богд Капитал ХХК

563,431 

109,017,322.97 

9

TDB

Ти Ди Би Секьюритис ХХК

369,007 

79,164,015.78 

10

STOK

Стоклаб Секьюритиз ҮЦК

247,996 

39,984,766.17 

2. Компанийн өрийн хэрэгслийн арилжаа: 

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

 

Үнэт цаасны симбол

Арилжсан ширхэг 

Үнийн дүн

Дээд

Доод

1

BEND-BD-30/07/24-C0039-19.2

49 

4,802,000.00

   98,000.00

98,000.00

2

ETTM-BD-10/04/23-C0010-10

285,300.00

   95,100.00

95,100.00

3

ICBN-BD-17/08/23-C0016-13

1,624 

162,281,900.00

   99,930.00

99,920.00 

НИЙТ

1,676 

167,369,200

 

 

2023 оны гуравдугаар сарын 27-ноос 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,676 ширхэг үнэт цаасыг 167,369,200 төгрөгөөр арилжаалав.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

 

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MFG

МАНДАЛ ИРЭЭДҮЙН ӨСӨЛТ

222,281

196,420,236

2

XOC

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН

35,455

3,717,789

НИЙТ

257,736

200,138,025

4. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:  

 

Symbol

Volume

Value

High

Low

1

MONI-BD-04/03/24-C0040-14.5

1,878.00

93,843,660.00

49,970

49,970

2

SMPL-BD-23/12/23-C0030-15

894

89,385,100.00

99,990

99,980

3

BERS-BD-02/09/24-C0032-16.8

739

73,843,840.00

99,940

99,920

НИЙТ

          3,511

    257,072,600.00 

 

 

2023 оны 3 дугаар сарын 27-ноос 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,511 ширхэг үнэт цаасыг 257,072,600.00 төгрөгөөр арилжаалав.

5. Багцын арилжаа:

 

Өдөр

Симбол

Үнэт цаасны нэр

Нэгж үнэ

Арилжсан ширхэг

Үнийн дүн

1

1/3/1900

ULZ

ӨЛЗИЙ- ДУНДГОВЬ

100

73,828

7,382,800

2

1/3/1900

INV

ИНВЕСКОР ББСБ

5,200

60,000

312,000,000

ДҮН

 

133,828

319,382,800

2023 оны 3 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 31-ний хооронд багцын арилжаагаар 133,828 ширхэг үнэт цаасыг 319,382,800.00 төгрөгөөр арилжаалав.

2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 6,528,169,619,099.43 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36,723.77 нэгж болж, өмнөх долоо хоногоос 1.96 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа

Огноо:

,

Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.

Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн

  • 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна. 

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна

Огноо:

,

Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.

Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.

Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:

  • Монголын Үндэсний бөх
  • Казак Курес бөх
  • Иран Пахлавани бөх
  • Киргиз Алыш бөх
  • Кураш
  • Бүстэй барилдаан

Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.


Дэлгэрэнгүй унших

Санал болгох