Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэж, 99 орны иргэдэд цахим виз олгоно

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын виз олгох жагсаалтад багтаж байсан Европын улсууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Тэгвэл үүнтэй холбогдуулан цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэж, 99 орны иргэдэд цахим виз олгохоор боллоо.

Тодруулбал, тухайн орны иргэд нь аялал жуулчлалын “К2”, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох “К4” ангиллын 30 хүртэл хоногийн виз,  дамжин өнгөрөх буюу 10 хоногийн  “K6” ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой болж байна.

Цахим виз мэдүүлэхдээ https://evisa.mn/ системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж, төлбөрөө төлснөөр виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах бөгөөд хүсэлт хянагдаж зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний цахим шуудангаар 48 цагийн дотор илгээх юм.

Гадаадын иргэн, харьяатын газар 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар 9000 гаруй гадаадын иргэнд цахим виз олгосон байна.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ВИЗ ОЛГОХ УЛСЫН ЖАГСААЛТ

1

Aлбани

Albania

2

Ангол

Angola

3

Андорра

Andorra

4

Антигуа ба Барбуда

Antigua and Barbuda

5

Армени

Armenia

6

Балба

Nepal

7

Барбадос

Barbados

8

Бахам

Bahamas

9

Белиз

Belize

10

Бенин

Benin

11

Боливи

Bolivia (Plurinational State of)

12

Босни-Херцеговин

Bosnia and Herzegovina

13

Ботсвана

Botswana

14

Бруней Даруссалам

Brunei Darussalam

15

Бурунди

Burundi

16

Бутан

Bhutan

17

Вануату

Vanuatu

18

Ватикан

Vatican City State

19

Венесуэл

Venezuela, Bolivarian Republic of

20

Вьетнам

Vietnam

21

Габон

Gabon

22

Гайана

Guyana

23

Гамби

Gambia (Republic of The)

24

Гана

Ghana

25

Гватемал

Guatemala

26

Гвиней

Guinea

27

Гвиней-Бисау

Guinea Bissau

28

Гренада

Grenada

29

Доминик

Dominica

30

Жибути

Djibouti

31

Замби

Zambia

32

Зимбабве

Zimbabwe

33

Зүүн Тимор

Timor-Leste

34

Кабо-Верде

Cabo Verde

35

Камбож

Cambodia

36

Кени

Kenya

37

Кирибати

Kiribati

38

Колумби

Colombia

39

Коморос

Comoros

40

Конго

Congo

41

Бүгд Найрамдах Ардчилсан Конго

Democratic Republic of the Congo

42

Коста-Рика

Costa Rica

43

Кот д’Ивуар

Côte D'Ivoire

44

Куба

Cuba

45

Кувейт

Kuwait

46

Лесото

Lesotho

47

Маврики

Mauritius

48

Мавритани

Mauritania

49

Мадагаскар

Madagascar

50

Малави

Malawi

51

Маршаллын Арлууд

Marshall Islands

52

Мексик

Mexico

53

Микронез

Micronesia (Federated States of)

54

Мозамбик

Mozambique

55

Молдова

Moldova

56

Монтенегро

Montenegro

57

Мьянмар

Myanmar

58

Намиби

Namibia

59

Науру

Nauru

60

Никарагуа

Nicaragua

61

Өмнөд Африк

South Africa

62

Өмнөд Судан

South Sudan

63

Палау

Palau

64

Панам

Panama

65

Папуа Шинэ Гвиней

Papua New Guinea

66

Парагвай

Paraguay

67

Руанда

Rwanda

68

Самоа

Samoa

69

Сан Марино

San Marino

70

Сан-Томе ба Принсипи

Sao Tome and Principe

71

Сейшелийн арлууд

Seychelles

72

Саудын Араб

Saudi Arabia

73

Сенегал

Senegal

74

Сент-Винсент ба Гренадин

Saint Vincent and the Grenadines

75

Сент Кристофер ба Невис

Saint Kitts and Nevis

76

Сент Люсиа

Saint Lucia

77

Соломоны Арлууд

Solomon Islands

78

Суринам

Suriname

79

Сьерра Леон

Sierra Leone

80

Тайвань

Taiwan

81

Танзани

United Republic of Tanzania

82

Того

Togo

83

Тонга

Tonga

84

Төв Африк

Central African Republic

85

Тринидад ба Тобаго

Trinidad and Tobago

86

Тувалу

Tuvalu

87

Уганда

Uganda

88

Умард Македон

North Macedonia

89

Фижи

Fiji

90

Хаити

Haiti

91

Хондурас

Honduras

92

Хятад

China

93

Экваторын Гвиней

Equatorial Guinea

94

Эль Сальвадор

El Salvador

95

Энэтхэг

India

96

Эритрей

Eritrea

97

Эсватини

Eswatini

98

Этиоп

Ethiopia

99

Ямайка

Jamaica

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох