Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Банк санхүүгийн академи “Усан бар” жилийн амжилт, ололтоо танилцуулж байна

Огноо:

,

Улиран өнгөрч буй нэгэн жилийн төгсгөлд амжилт бүтээлээ хамтдаа дүгнэдэг Монгол түмнийхээ уламжлал, ёс заншлын дагуу “Усан бар”жилийнхээ ололт, амжилт, хийж хэрэгжүүлсэн ажлуудаа “Үзэсгэлэнт болгогч” хэмээх Харагчин туулай жилийн босгон дээр Та бүхэндээ тайлагнаж байна.

Банк санхүүгийн академи “Усан бар” жилийн амжилт, ололтоо танилцуулж байна

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд өөрсдийн брэнд сургалтуудаа банк, санхүүгийн салбарынханд хүргэхийн зэрэгцээ олон улсын санхүүгийн салбарын тэргүүлэгч сургалтын байгууллагуудтай хамтарсан сургалтуудыг зохион байгуулж, олон улсын мэдлэг, мэдээллийг тухайн салбартаа хүргэн ажиллаж байна.

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн

“БАНКИРУУДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭНЭ”

       Банк Санхүүгийн Академи нь дунджаар жилд 200 орчим сургалт, 3000 орчим банк, санхүүгийн салбарын ажилтнуудад сургалт явуулдаг. Банкны суурь сургалт, мэргэжлийн эрх олгох сургалт, шинэ ажилтнуудад зориулсан чиглүүлэх сургалт, дунд түвшний менежерүүдэд зориулсан олон улсын мэргэшил олгох сургалт, байгууллагын онцлог, өвөрмөц хэрэгцээнд тохирсон захиалгат сургалтуудыг зохион байгуулсаар байна.

Тайлант жилд тус академиас “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт”, “Insight MDI® хувь хүний зан төлөвийн сургалт”, “Олон нийттэй харилцах ур чадвар” мэдээллийн орон зайн практик сургалт, “Амжилттай борлуулалт хийх 7 алхам” зэрэг сургалтуудыг Германы Шпаркассе Сантай хамтран шинээр нэвтрүүллээ.

БАНКИРУУДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭНЭ

“БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН СУДАЛГААГ ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭЖ, ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭНЭ”

       Банк Санхүүгийн Академи нь улирал тутамд “Банкны тойм судалгаа”, жилд нэг удаа “Банкны салбарын хүртээмжийн судалгаа”-г хийдэг байсан бол тайлант жилд тус академиас Монгол Улсын банкны салбарын өнөөгийн байдал, хандлагыг тодорхойлох “Банкны секторын судалгаа”, “Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа”, “Хүний нөөцийн сургалтын хэрэгцээний судалгаа”, “Банкны хүний нөөцийн метриксийн судалгаа”, “Зээлийн хүүгийн шимтгэлийн судалгаа”,  Дэлхийн банктай хамтарсан“Financial health index” (Households and SMEs) зэрэг судалгаануудыг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.

Судалгаанаас стратегийн оновчтой шийдэл гарахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ судалгаанд суурилан тухайн салбартаа эерэг өөрчлөлтийг авчрах, үнэ цэнийг бүтээхээр ажиллаж байна.

БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН СУДАЛГААГ ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭЖ, ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭНЭ

“БАНК САНХҮҮГИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛНА”

       Банк Санхүүгийн Академи нь үндсэн үйл ажиллагаанаас гадна банкны салбартаа өөрийн хувь нэмрээ оруулж, тухайн салбарт болж буй өөрчлөлтүүд, хэтийн төлөв, дэлхийн трэнд, шилдэг туршлага, шинэ арга барилыг нэвтрүүлэхэд түлхэц болохуйц үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тухайлбал,

“APABI” Ази, Номхон далайн банкны институтүүдийн холбооны чуулга уулзалт.

Банк санхүүгийн академи нь Ази-Номхон далайн банкны институтуудын холбоо (APABI)-ны 20 дахь удаагийн “АПАБИ 2022” чуулга уулзалтыг “Цар тахлын дараах банкны салбар дахь өөрчлөлтүүд”сэдвийн хүрээнд “Туушин” зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Тус чуулга уулзалтанд дотоодын болон Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудын банкны салбарын мэргэжилтнүүд, судлаач, санхүүгийн зөвлөхүүд оролцож, цар тахлын дараах банкны салбар дахь дижиталчлал, хүний нөөцийн тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлж болох шилдэг туршлагаасаа хуваалцлаа.

“APABI” Ази, Номхон далайн банкны институтүүдийн холбооны чуулга уулзалт“APABI” Ази, Номхон далайн банкны институтүүдийн холбооны чуулга уулзалт

Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн IV зөвлөгөөн.

Банк санхүүгийн академиас Монголын банкны холбооны дэргэдэх Хүний нөөцийн мэргэжлийн зөвлөлтэй хамтран жил бүр “Банкны салбарын хүний нөөцийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаа банкны салбарын тренд өөрчлөлтүүд, банкны салбар дахь жэндэрийн төлөв байдал, банкны хүний нөөцийг хэрхэн чадавхижуулах зэрэг асуудлаар санал солилцож, цаашдын хэтийн төлвийг хэлэлцлээ.

Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн IV зөвлөгөөнБанк, санхүүгийн салбарын хүний нөөцийн IV зөвлөгөөн

Германы Шпаркассе банкны Монгол дахь сангийн хамтын ажиллагаа.

Банк санхүүгийн академи нь Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн дэмжлэгтэйгээр “Newbanker’s College Academy”-ыг байгуулахаар төлөвлөж, шинэ банкируудад онолын мэдлэг, практик ур чадвар олгох зорилготой 9 хүртэл сарын хугацаатай иж бүрэн сургалт, мэргэшсэн банкируудад зориулсан манлайлал, борлуулалт, зан төлвийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Германы Шпаркассе банкны Монгол дахь сангийн хамтын ажиллагааГерманы Шпаркассе банкны Монгол дахь сангийн хамтын ажиллагаа

Рибрэндинг /Rebranding/ шинэчлэл.

Банк санхүүгийн академи нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт өөрийн шинэ дүр төрхийг бий болгохыг зорьж, брэндбүүк, логогоо шинэчилсэн ба шинэчлэгдсэн ирээдүйн алсын хараа, шинэ стратеги, шинэ бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, шинэ хөтөлбөрөө танилцууллаа.

Рибрэндинг /Rebranding/ шинэчлэл.Рибрэндинг /Rebranding/ шинэчлэл.

Банк санхүүгийн академи нь “Үзэсгэлэнт болгогч” хэмээх Харагчин туулай жилдээ үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ Банк санхүүгийн салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэж, салбарын хөгжилд бодит хувь нэмрийг оруулахыг зорьж байна.

Сар шинийн мэнд дэвшүүлье!Сар шинийн мэнд дэвшүүлье!

Бидний ажлыг дэмжин, эрч хүч, урам зоригийг өгч, амжилтыг хамтдаа бүтээлцэж буй эрхэм академийн гишүүд, хамтран ажиллагчид, суралцагчид, сургагч багш нартаа Сар шинийн мэнд дэвшүүлье!

“Банк санхүүгийн академи” ГҮТББ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох