Шударга мэдээ
Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян Ховд аймагт зохион байгуулагдлаа
Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аян өнгөрсөн 7 хоногт баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 байгууллагын 55 хүний бүрэлдэхүүнтэй баг тус аймагт ажиллаж, тулгамдсан 8 асуудлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, старт ап сургалт, үзэсгэлэнг зохион байгуулсан юм.
Аяны үр дүнд Шинжлэх ухаан, технологийн сан, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээгдэхүүн, үйлчилгээг эргэлтэд оруулах зэрэг бодит ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт байгууллаа.
Мөн Шинжлэх ухааны паркийн захиргаа болон “Шинэ Ховд Баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГ-тай үйлдвэрлэл технологийн паркийн чиглэлээр Махны үйлдвэрийн цогцолбор, яс боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэр зэрэг орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг байгуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг эхлүүлэхээр хамтран ажиллахаар болсон юм. Агро паркийн хүрээнд “Хөдөө аж ахуйн туршилт судалгааны төв байгуулж, орон нутгийн малчдын нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, тэжээлийн ургамал, хүнсний ногоо жимс жимсгэнийн үр үрсэлгээний лаборатори байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Аянд оролцсон хувийн хэвшлийн байгууллагууд болох Шимт боловсрол STEAM education, Аргун компаниуд бүтээлч, тунгаан бодох ур чадвар, шинжлэх ухаанч сэтгээг хөгжүүлэх сургалтын арга зүйг Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт "Боловсрол 4.0, STEAM боловсрол" сургалтаараа дамжуулан хүргэснээс гадна Ховд аймгийн Прогресс дунд сургуульд байгалийн ухааны 6 хичээлийн 9,5 сая төгрөгийн өртөг бүхий 60 тараах материалыг бэлэглэсэн юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
