Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно
Аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 24. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 3. Ангараг гараг. Чөдөр одтой, нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр.
Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, малтай баялаг төгс болно хэмээжээ.
Цаг үе
Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.
Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.
Цаг үе
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Цаг үе
КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургууль зохион байгууллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд ОБЕГ, Эрүүл мэндийн яам, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, УСУГ, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
Дадлага сургуулиар болзошгүй гамшиг, ослын үед авах хариу арга хэмжээ, байгууллага хоорондын уялдаа холбоо, бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.



-
Цаг үе2024/07/18
ОБЕГ: Зургаан аймаг хуурайшилтын зэрэг ихтэй байна
-
Улстөр нийгэм2025/01/30
Дөрөвдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно...
-
Улстөр нийгэм2024/04/12
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардла...
-
Цаг үе2023/08/07
Үертэй холбоотойгоор нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт оруулав
