Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өнөөдрийн байдлаар зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг 31 байгууллагын 216 нэгжид харьяалагдах 10011 эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлж байгаа бол Улсын ерөнхий прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих бие даасан хэлтэс ажиллаж, улсын хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд тавих хяналтын ажлыг дагнан хариуцсан 68 хяналтын болон ахлах  прокурор ажиллаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай болсноор зөрчил шалгах ажиллагааг нэгдсэн стандартаар хэрэгжүүлэх боломж бүрдсэн хэдий ч шат дамжлага их, хуулийн зарим заалт тодорхойгүй байгаас хэрэглэхэд хүндрэл учирдаг, шүүхийн ялгаатай журмаас шалтгаалан иргэн, хуулийн этгээдийн хүлээх эрх, үүрэг тодорхойгүй зэрэг нийтлэг бэрхшээл үүссэн байна. Түүнчлэн Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа эрх бүхий албан тушаалтны 60-70 хувь нь хуульч бус бусад салбарын мэргэжилтнүүд байгаа тул зөрчил шалгах зарим тодорхой ажиллагаанд мөрдөх журмыг илүү ойлгомжтой болгох шаардлага тулгарчээ.

Монгол Улсын Үндсэн хуульд  заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журам, арга хэрэгслээр хэрэгжүүлэх, тус ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал, экологийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагч  байгаль орчинтой холбоотой тодорхой төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх, мөн оюуны өмчийн бүтээлийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой зөрчлийг Гаалийн хяналтын улсын байцаагч давхар харьяалан шийдвэрлэх боломжтой байдлаар нэмэлтийг тусгасан байна.

Түүнчлэн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах торгох шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлийг шалгаж тогтоох, мөн оногдуулсан торгох шийтгэлийн  биелэлтийг харгалзан торгуулийг хөнгөрүүлж, гүйцэтгэлийг хангуулах эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргах журмыг шинээр тусгажээ.

Мөн цахим хэлбэрээр зөрчлийг бүртгэх, дугаар олгох, шалгах, шийдвэрлэх талаар шинэлэг зохицуулалт тусгасан. Энэ нь тухайн зөрчлийг орон зайнаас үл хамааран, шуурхай, зөрчил шалгах бүхий л зардлыг хэмнэсэн, цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран хууль хэрэгжих нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн шийтгэл оногдуулсан шийдвэр, шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийн хуудсыг цахим хэлбэрээр хүргүүлж, оногдуулж байх зэрэг хууль зүйн үндэслэлүүдийг нээлттэй зохицуулахаар заажээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох