Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол-Казахстан улс харилцан түүх, дурсгалын газраа сурталчлан, аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах асуудлыг хэлэлцэв

Огноо:

,

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаевтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаев БОАЖ-ын сайдаар томилогдсон эрхэм Б.Бат-Эрдэнэ танд баяр хүргэе гээд, өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад үүсээд байсан улс төрийн нөхцөл байдал тогтворжиж, хэвийн болсон талаарх мэдээллийг товч танилцуулав.
 
 
Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ өнөө жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг дурдаад түүхэн ойн хүрээнд олон үйл ажиллагааг хамтран зохион явуулахаар төлөвлөж байгаа тухайгаа дуулгалаа. БНКУ-ын Ерөнхийлөгч 2022 онд Байгаль орчинг хамгаалж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд нэн ач холбогдол өгч байгааг уламжлаад, “2060 онд гэхэд Казахстан улс нүүрс төрөгчөөс бүрэн ангижрах, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник технологийг ашиглан үр дүнд хүрэхээр төлөвлөн ажиллаж байна” гэсэн юм.
 
Мөн “Бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой үр дүтэй ажлуудыг Монгол Улсын БОАЖЯ болон, бусад төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Ялангуяа Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачлагыг дэмжиж байгаа. Үүнээс гадна Монгол Улс, БНКУ хооронд нислэгийн тоог нэмэгдүүлж, тогтмол нислэг үйлдэх боломжоор хангаж өгвөл хоёр талын аялал жуулчлалд тустай болно” гэлээ.
 
Талууд үргэлжлүүлэн Байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, цөлжилт гэсэн хэд хэдэн сэдвүүдээр санал солилцов.
 
Тодруулбал,
 
  • Байгаль орчин, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад, бүс нутгийн байгаль орчныг хамгаалан сэргээх,
  • Хоёр улсын аялал жуулчлалыг харилцан сурталчилж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх,
  • Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил залгаа бүс нутгийн иргэдийн харилцан нэвтрүүлэх,
  • Аялал жуулчлалын шинэ маршрут бий болгож, “Чингисийн мөрөөр” түүхэн аялал жуулчлалыг хоёр орны хүрээнд хамтран хөгжүүлэх,
  • Агаарын тээврийн тоог нэмэгдүүлж, тогтвортой нислэг үйлдэх боломжоор хангаж ажиллахад дэмжлэг үзүүлэх,
  • Нэн ялангуяа Монгол Улс Аялал жуулчлын хаалгаа нээж, цар тахлын үед жуулчин хүлээн авах журам, зохицуулалтаа тодорхой болгох,
  • Хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэн хамтарч ажиллахаар боллоо.
 
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “БОАЖ-ын сайдын ажлыг хүлээн аваад, хамгийн эхэнд уулзаж буй гадны Элчин сайд бол БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адилбаев та юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байна. Мөн байгаль орчин, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна” гэж байр сууриа илэрхийллээ.
 
Мөн “Казахстан улсын ДНБ-нд аялал жуулчлалын салбарын эзлэх хувь 5.6 хувь байдаг. Иймд Монгол, Казахстан хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна. Түүнчлэн Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бүсийн хүрээнд 2030 он хүртэл аялал жуулчлалын салбарын стратегийг гишүүн орнууд баталсан. Энэхүү бодлогын бичигч Казахстан, БНХАУ, болон Монгол Улс хамтран өндөр уулын Алтайн кластерыг хөгжүүлэх арга хэмжээ тусгагдсан билээ. Хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагааны механезмыг түшиглэн энэ ажлыг нэн тэргүүнд эхлүүлэх саналтай байна” гэсэн юм.
 
Түүнчлэн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газраас “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг идэвхжүүлэх стратеги, үйл ажилагааны төлөвлөгөөний төслийг, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, Ногоон эдийн засаг, дэд бүтцийг чадавхжуулах, хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд авто зам, төмөр зам, хүнд үйлдвэрийн газар, тариалангийн талбай төв суурин газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулж, агро ойжуулалтыг хөгжүүлэх зэрэг стратеги зорилтын хүрээнд боловсруулж байгааг дуулгасан юм.
 
Үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх чиглэлээр манай хоёр улс хамтран ажиллах бүрэн боломжтой байна. Казахстан улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Нур-султан хотноо төвтэй “Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөн”-ий гишүүн орнуудын Газрын доройтлыг тэглэх стратегийн зорилгуудын хэрэгжилтийн уялдааг хангах хамтын ажиллагааны асуудлаар ахлах албан тушаалтнуудын цахим уулзалтыг Монгол Улс энэ жилдээ зохион байгуулна. Энэ хурлын дүнд бидний хамтран хэрэгжүүлж болохуйц санал, санаачилга гарна гэдэгт итгэлтэй байна” гээд Уур амьсгалын өөрчлөлт, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд дэлхийн бүх улс орон анхаарал хандуулж байж төрөлхтөн эрүүл, аз жаргалтай амьдарна гэдгийгуулзалтын төгсгөлд онцоллоо.
 
БНКУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Адилбаев хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсон дээрх ажлуудыг цар тахлаас үл хамаарах яаравчлан эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв. Уулзалтад БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж, БЛАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр нарын албаны төлөөлөл оролцлоо.
 
Эх сурвалж: БОАЖЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох