Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Төрийн албаны ерөнхий шалгалт долоо хоног үргэлжилнэ

Огноо:

,

Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл долоо хоног үргэлжилнэ. Шалгалтад нийт 9211 иргэн оролцохоор бүртгүүлснээс нийслэлд 4485 иргэн шалгалтад орж буй юм.  Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт урьд өмнөх шалгалтаас ямар өөрчлөлт орсон талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам:

-Урьд нь төрийн албаны шалгалтыг авахдаа тодорхой нэгэн ажлын байр зарлаж, түүний дагуу хүмүүс бүртгүүлэн шалгалт өгдөг байсан бол 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар ерөнхий болон тухайн албан тушаалын тусгай шалгалт гэсэн хэлбэртэй болсон. Төрийн албаны ерөнхий шалгалтад төрийн албанд анх орох гэж буй дээд боловсролтой, ял шийтгэл эдэлж байгаагүй, сэтгэцийн хувьд эрүүл, Монгол Улсын иргэн хүсэлтээрээ бүртгүүлж өгнө. Шалгалтын босго оноо давсан иргэд төрийн албаны нөөцөд ордог бөгөөд нөөцөд орсон иргэд тусгай шалгалт өгч тухайн албан тушаалд өрсөлдөх эрх зүйн зохицуулалттай болсон. Нөгөөтээгүүр сонгон шалгаруулалт цахимжаад байгаа мөртлөө энэ сонгон шалгаруулалт тийм хүнд зориулагджээ гэсэн гомдол гарсаар байсан. Яагаад гэвэл, нэг аймгийн 10 сумын Тамгын газарт ажлын байр зарлахад 10 өөр шалгуур тавьдаг байсан. Зарим сумын иргэд наадах ажлын байр чинь манай сумын тэрэнд зориулсан шалгуур байна гэж танихаар. Тэгж өөрчлөх эрх нь томилох эрх бүхий албан тушаалтанд байсан бол шинэчилсэн хуулиар албан тушаалын тодорхойлолтыг заавал Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авдаг, ажилласан жилийн шалгуурыг заагаад өгчихсөн учраас хэн нэгэн хүнд зориулсан албан тушаал байхгүй болсон. Төрийн албаны зөвлөл өнөөдөр 22 мянга гаруй албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлаад явж байна.  Шинэ хуулийн хүрээнд 2019-2021 онд төрийн албаны ерөнхий шалгалтад  38 204 хүн орж, 8190 хүн тэнцсэн байна гэлээ.

Түүнчлэн шалгалтын агуулга, сорилыг шалгахдаа тухайн хүний хууль эрх зүйн мэдлэг, Монгол Улсын түүх, нийгэм, соёлын мэдлэг, асуудал шийдэх, багаар  ажиллах чадварыг дүгнэх 1000 гаруй сорилыг шинэчлэн боловсруулсан. Төрийн албаны зөвлөл Шинжлэх ухааны академи, төслийн зөвлөхүүд, эрдэмтэн докторуудын тусламжтайгаар боловсруулсан сорилыг албан тушаал бүрд тохируулан боловсруулсан. Дээр нь төрийн албаны хоёр шатны шалгалт цахимжсан. Иргэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж чадсан гэлээ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд:

-Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 4485 иргэн бүртгүүлсэн. Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс  шалгалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна. Шалгалтын байр, техник хэрэгсэл, сүлжээ, бусад аюулгүй байдал, цар тахлын халдвар хамгааллыг сахиулах ажлыг 14 хоногийн өмнөөс эхлүүлсэн. Энэ ажилд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар  гэхчлэн мэргэжлийн байгууллагын 80 орчим албан хаагч  хамтран ажиллаж байна. Шалгалт хооронд болон шалгалтын дараа голомтын халдваргүйтгэл хийж байгаа хэмээн мэдээллээ. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.09.30/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, хүндрэл, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний гэнэтийн доголдол, өнгөрсөн хугацааны сургамж нь Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэрэгслийн үр нөлөөг дахин үнэлж, тогтолцооны цогц өөрчлөлт хийх шаардлагатай болсныг Монголбанкны Ерөнхийлөгч дурдаад, энэ хүрээнд холбогдох тооцоо судалгаа, үндэслэлийг мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан гэлээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төслөө боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан ул суурьтай хандаж, асуудлыг урьдчилан харах, мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлэх чиглэлээр ахиц гаргах томоохон зорилт дэвшүүлснийг тодотгоод, улмаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тогтоолын төслөө танилцуулж, нухацтай ярилцаж, зарим саналыг нь төсөл, арга хэмжээндээ тусгасан гэдгийг онцлон тэмдэглэв.

photo_2026-09-30_13-38-54 (3).jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр, Монголбанкны үндсэн чиг үүрэг нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах, улмаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэх гэдгийг дурдаад, валютын ханшийг тогтвортой байлгахад Монголбанк сайн ажиллаж байгаа гэлээ. Харин цаашдаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, үнийн өсөлттэй тэмцэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг сануулж байлаа.

Монголбанкны Ерөнхийлөгч, бид иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг тууштай баримтална гэв.

Энэхүү тогтоолын төсөл нь үндсэн чиглэлийг батлах, төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороонд өгөх чиглэлийг тусгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг даалгах гэсэн агуулга бүхий 3 заалттай аж.

Тогтоолын хавсралтад 2027 онд мөнгөний бодлогыг үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээ, түүний биелэлтийг хэмжих шалгуур үзүүлэлтийг тусган боловсруулсан байна.

photo_2026-09-30_13-38-55.jpg

Түүнчлэн төсөлд дөрвөн суурь өөрчлөлтийг бодлогын түвшинд тусгажээ. Тодруулбал, Төв банкны хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар шийдвэрлэх замаар Төв банкны хараат бус байдлыг жинхэнэ утгаар нь сэргээх шийдлийг дэвшүүлэхийн зэрэгцээ инфляцыг зөвхөн мөнгөний бодлогоор бус, төсвийн зарлагын хатуу хязгаартай уялдуулан, хамтын хариуцлага хүлээдэг хууль, эрх зүйн шинэ тогтолцоог санал болгосон хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Улмаар бодлогын хэрэгжилт, үр дүнг хэмжих 17 зорилтын суурь түвшин, зорилтот түвшинг тодорхойлсноос гадна их өгөгдөл, ухаалаг хяналт шалгалт (SupTech), нээлттэй банк (Open banking), mBridge болон стэйблкойн зэрэг дэлхийн төв банкнуудын орчин үеийн чиг хандлагыг бодлогын зорилго, эрх зүйн орчин, мэдээллийн аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээтэй уялдуулан судалж, туршин, үе шаттай нэвтрүүлнэ. Ингэснээр бодлого, хяналт шалгалтын шийдвэрийг бодит мэдээлэлд суурилан шуурхай гаргах, төлбөрийн системийн үр ашиг, хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх суурийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

photo_2026-09-30_13-38-55 (2).jpg

Тогтоолын төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлогыг хамгаалах, Монголбанкнаас баримталж байгаа "2026-2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө” бүрэн хэрэгжихийн сацуу Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийх эхний алхам болно гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгууллаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд "Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 206 дугаар тогтоол, "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай” Засгийн газрын хуралдааны 33 дугаар тэмдэглэл гарсан.

Үүнтэй холбогдуулан Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, аргачлал, зааварт дүн шинжилгээхийх, тэдгээрийг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлторуулах шаардлагатай эсэхийг тодорхойлох, хуультогтоомжид нийцүүлэх санал, дүгнэлт боловсруулах, мөн дүрэм, журам, заавар, аргачлал болон захиргааныхэм хэмжээний актаар зохицуулж байгаа харилцаагхуульд тусгах, зохицуулах чиглэлээр хуулийн төсөлболовсруулахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангахзорилгоор судалгааны ажил гүйцэтгүүлнэ.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн ахлахсудлаач, судлаачийг сонгон шалгаруулж, шалгарсан судлаачидтай гэрээ байгуулан судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр боллоо.

Судалгааны ажлыг гүйцэтгэхэд Захиргааны эрх зүйн салбарын мэргэшсэн судлаачид болон тус яамны Захиргааны хэм, хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсээс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллана.

Ингэснээр захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, аргачлал, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэнболовсронгуй болгох, давхардал, хийдэл, зөрчлийгарилгах, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашигсонирхлыг хамгаалах, төрийн байгууллагаас үзүүлэхүйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг тодорхой, ойлгомжтой болгоход ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.

Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох