Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

НББХ-ны ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарынхантай цахим уулзалт хийв

Огноо:

,

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2021.07.26/ эрүүл мэндийн салбарын шат шатны байгууллагын удирдлага, төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.

Дээрх ажлын хэсгийг Байнгын хорооны 2021 оны долоодугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар  байгуулсан юм. Цахим уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ ажлын хэсгийн зорилгыг тэмдэглэж, эрүүл мэндийн даатгал, санхүүжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, эмийн экспорт, импортын талаар болон тусгай зөвшөөрөл зэрэг өргөн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санал, дүгнэлт гаргах чиглэлээр ажиллана гэв. 

Мөн УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлсэн үгэндээ ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн зарим байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооноос гадна шаардлагатай бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх учир Улсын Их Хурал, Засгийн газраас гаргах шийдвэрт чухал нөлөөлөх саналуудыг ажлын хэсгийн дүгнэлтэд оруулах талаас санал хэлэхийг оролцогчдоос хүслээ.  

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийснээр ажлын хэсгийн зорилго, чиглэл, сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, П.Анужин, Б.Бейсен, Д.Өнөрболор нар эрүүл мэндийн салбарын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Гишүүд хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага ямар байгаа талаар болон шинэчлэлийн менежментийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог шуурхай хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудал, мөн их эмч, сувилагч, ажилтнууд яг хэдэн төгрөгний цалин, нэмэгдэл авч байгааг, эм тариа, тоног төхөөрөмжийн дутагдал байна уу гэдгийг тодруулж, эрүүл мэндийн салбарын удирдлагууд хариулт өглөө.  

Дараа нь оролцогчид Эрүүл мэндийн яамны харъяа болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо гэсэн дарааллаар санал хэлэхдээ салбартаа тулгамдаж буй гол гол асуудлыг хөндөн, шийдвэрлэх талаар хэлэв. Тухайлбал, төсвийн хүндрэл, гүйцэтгэлээр санхүүжилт хийгдэж буйтай холбоотой тулгамдсан асуудлын талаар түлхүү санал хэлэв.

Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Сандаг-Очир, П.Анужин, М.Оюунчимэг нар цахим уулзалтын үр дүн, бусад асуудлаар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, эрүүл мэндийн салбарынхны хамтын ажиллагаа, ажлын хэсгийн ажлын үр дүнд эрүүл мэндийн үйлчилгээний чанарт иргэдэд өгөөжтэй маш том өөрчлөлт, дэвшил гараасай гэж хүсэж буйгаа уулзалтын төгсгөлд тэмдэглэв. Энэхүү цахим уулзалтад эрүүл мэндийн салбарын шат шатны байгууллагын төлөөлөл болох 35 хүн танхимаар, 275 хүн цахимаар оролцлоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох