Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ажлын хэсгийн хурлаар холбогдох зарим байгууллагын тайлбар, мэдээллийг сонслоо

Огноо:

,

Улсын Их Хурлын даргын 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар захирамжаар байгуулагдсан Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас баталсан холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дэд ахлагч Н.Ганибал, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир нар оролцов.

Тус ажлын хэсэг үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан уг маргаан бүхий асуудлыг нягтлах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалгахад тайлбар, мэдээлэл шаардлагатай байгаа тул холбогдох тайлбар, мэдээллийг энэ сарын 20-ны дотор бичгээр ирүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газраас хүссэн байна. Энэ дагуу дээрх байгууллагууд тайлбар, мэдээллийг бичгээр ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн өнөөдрийн хурлаар холбогдох зарим байгууллагын албан тушаалтнуудын нэмэлт тодруулга, тайлбарыг сонсов. Ажлын хэсгийн хуралд УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, улсын хяналтын ахлах байцаагч Ж.Чиймаа, хяналтын байцаагч Д.Чинтулга болон СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нар оролцож тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Ажлын хэсгийн гишүүд ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дэд ахлагч Н.Ганибал АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигчийн материал хүргүүлсэн ч Н.Алтанхуяг гишүүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарлахыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүслээ.

Уг асуултад Сонгуулийн ерөнхий хорооноос дараах тайлбарыг өгсөн юм. СЕХ зөвхөн нэг хүний бүрдэл материалыг хүлээн авч, эрх бүхий байгууллагын лавлагаанд үндэслэн тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай. Алийг нь хүлээж авахыг нягтлахын тулд тухайн хоёр хүний материалыг хоёуланг хүлээн авч нягталж, шалгасан. Ингэж нягталж шалгахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар намын Төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа  хэлэлцээд нэр дэвшигчийг тодруулахаар хуульд заасан учраас тухайн намын Төлөөллийн төв байгууллагын шийдвэр буюу АН-ын дүрэмд заасны дагуу Үндэсний бодлогын хорооны шийдвэрийг эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаануудыг үндэслэн нэг баримт материалыг хүлээн авсан. Харин Н.Алтанхуяг гишүүний материалыг бүртгэхээс татгалзах шийдвэр гэж гараагүй. Нэг намаас зөвхөн нэг нэр дэвшигчийн баримтыг хүлээн авч, тухайн нэр дэвшигчийг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах шийдвэр гаргадаг учиртай гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нэр дэвшигчдийн материалыг авахдаа ямар ямар байгууллагын лавлагааг үндэслэсэн, лавлагаа авахдаа байгууллагуудаас ямар асуултууд тавьсан зэргийг тодруулав. Мөн ажлын хэсгийн  Ц.Туваан АН-ын талаар Улсын дээд шүүх 4 шийдвэр гаргасан талаар мэдээлэл хэлээд, намын Төлөөллийн төв байгууллагын хурал хэрхэн явагдсан, ирцийн асуудал зэргийг хэрхэн хянаж, нягталж шийдвэр гаргасан талаар тодруулсан юм. Гишүүний асуултад СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ тухайн намын Үндэсний бодлогын хорооны шийдвэр нь хуулийн дагуу гарсан эсэх, намын дүрэмдээ нийцсэн эсэх нь улс төрийн намын дотоод асуудал, тэр дундаа дүрмээр зохицуулагддаг асуудал учраас үүнд оролцох, хянан шийдвэрлэх эрх  Сонгуулийн ерөнхий хороонд байхгүй гэсэн хариулт  өгөв.

Түүнчлэн ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг хууль хоорондын уялдаа тухайлбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг эргэн харах шаардлагатай. Мөн цаашид улс төрийн намын бүртгэлийг аль байгууллага хариуцах вэ гэдэг асуудлыг ч сайтар ярилцаж нягтлан зөв чиглэлд оруулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.

Ажлын хэсгийн гишүүд дараа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас нэмэлт тайлбар, мэдээлэл авсан бөгөөд гишүүд тус бүртээ дүгнэлтээ боловсруулж ирүүлсний дараа ажлын хэсгийн нэгдсэн санал дүгнэлтийг боловсруулахаар тогтлоо

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох