Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

НББХ: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа

Огноо:

,

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх, Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх,  мөн Засгийн газраас  2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, С.Чинзориг, Б.Бейсен нар үг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй сайтар танилцах хугацаа шаардлагатай байгаа учир хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргалаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа мөн уг хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй, С.Чинзориг “Ковид-19”-тэй холбоотой шийдвэрлэж буй асуудал нь бага учир яаралтай хэлэлцэх шаардлагагүй, Б.Бейсен мэргэжлийн зөвлөлөөс санал аваагүй учир хойшлуулъя гэсэн байр суурь илэрхийлж үг хэлэв. Ингээд Ц.Мөнх-Оргил гишүүний гаргасан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.5 хувийн саналаар дэмжигдэв.

Ингээд Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж эхлэв. Ажлын хэсгээс 121 зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэсэн бөгөөд 1-81 дэх саналын томъёоллыг Байнгын хорооны 2018.01.06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар 82-121 дэх саналын томъёоллоор санал хураалт явуулав.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу гишүүд хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн зүйл, заалт бүрээр асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт, тайлбарыг өгч байлаа. Түүнчлэн, хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн зарим зүйл, заалтад тайлбар хийлээ. Тухайлбал, цалин хөлс, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа ажил олгогчийн хүлээх хариуцлага, жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтныг уян хатан нөхцөлөөр ажиллуулах, хөдөлмөрийн сонирхлын маргаан, түүнийг шийдвэрлэх, хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах, хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаа, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, ажил хаях, ажлын байр түр хаах /локаут/-ыг хориглох, хойшлуулах, түр зогсоох, хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрлийн журмаар зохицуулах, хөдөлмөрийн эрхийн маргааны гомдол гаргах хугацааг сэргээх, хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээр шийдвэрлэх, ажил олгогч өөрт учрах эд хөрөнгийн эрсдэлээс хамгаалах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг зүйлүүдэд тайлбар өглөө.

Ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэж дууссаны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв. Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс бэлтгэсэн найруулгын шинжтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, шийдвэрлэсэн юм.  

Хуралдааны төгсгөлд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл -ийн хамт өргөн мэдүүлсэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэн, гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав.

Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулахаар шийдвэрлэн Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох