Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УОК, ЗГ хөл хорио сунгах эсэхийг шийднэ

Огноо:

,

Covid-19-ийн халдварын тархалтыг хумих, халдвараас сэргийлэх зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Тэгвэл энэ хугацааг сунгах эсэхийг  Улсын онцгой комиссын ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар маргааш эцэслэн шийдэж магадгүй байна.

COVID-19 цар тахалтай холбоотой дотоодын цаг үеийн мэдээллийг таницуулбал, өчигдрийн байдлаар нийт 5807 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 21 хүнээс халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан 19 тохиолдлын ойрын хавьтлуудаас авсан 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн бөгөөд дээрх хүмүүс тусгаарлалтад байсан. Мөн гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрсэн. Нийслэлд голомтлон бүртгэгдэж байгаа батлагдсан тохиолдол 450 болсон. Нийслэлээс бусад аймгуудад сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй, мөн 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 1263. Үүнээс эдгэрсэн 869, эмчлэгдэж байгаа 384 хүн байна. Дээрх хүмүүсээс биеийн байдал хөнгөн 269, хүндэвтэр 104, хүнд 9, маш хүнд хоёр хүн байна.
 
Халдварын голомтыг хяналтдаа авахыг хичээж байна. Баянзүрх дүүргийн эмнэлгийн хувьд халдварын маш том голомт гарсан. Хавьтлуудыг хянах 14 хоногийн хугацаа дуусаагүй ч 400 гаруй хавьтлыг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Одоо 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарласан, мөн хоёрдогч 2000 гаруй хавьтал бий.
 
Баянзүрх дүүргийн дэгдэлттэй холбоотой гэр бүлийн хүмүүсээс дамжсан дам хавьтлын халдварын голомтууд үүсч байна. Нийслэлд бүртгэгдсэн халдварын том голомтуудаас 1-2 голомтын эх үүсвэрийг олж тогтоож чадаагүй. Гэхдээ тандалт судалгаа үргэлжлэн хийгдэж байна. Ард иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн, балархай хэлбэрээр өвчилсөн хүмүүс байх магадлалтай. Тиймээс иргэдэд амны хаалт зүүхээс гадна хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байхыг онцгой анхааруулж байна.
 
Улаанбаатарт батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 450, Дархан 45, Сэлэнгэ 217, Орхон 25, Говьсүмбэр 4, Дорноговь 32, Архангай 3 байна. Монгол Улсад батлагдсан 1263 халдварын 776 нь дотоодод, 406 нь зөөвөрлөгдөн орж ирсэн.
 
Нийслэлийн дүүргүүдээр авч үзвэл, Баянзүрх 264, Баянгол 52, Сүхбаатар 30, Сонгинохайрхан 38, Хан-Уул 38, Чингэлтэй 25, Налайх 2, Багануур 2, Багахангай дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох