Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

2020 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.  Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ.  Бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 16-наас 09 дүгээр сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17,18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүн байх боловч, 16-наас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг

Огноо:

,

Хоногийн хугацаанд буюу өчигдөр /2026.06.07/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэргийг илрүүллээ.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард нийт 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ

Огноо:

,

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас үндсэн үйл ажиллагааны хүрээнд сар бүр хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний статистик мэдээллийг танилцуулж байна.

Энэ хүрээнд 2026 оны тавдугаар сард Монгол улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “ХУРДАН” цэг болон “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан нийт 204,607 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.

Тодруулбал “ХУРДАН” цэгээр дамжуулан нийт 42,907 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.

Үүнээс

  •  Нийслэл Улаанбаатар хотод 7,753
  • Орон нутаг 34,592
  • Хилийн чанад 364 үйлчилгээг, хүн хуулийн этгээдэд үзүүлжээ.

“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард нийт 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.

Үүнээс

  • Нийслэл Улаанбаатар хотод 111,178
  • Орон нутагт 50,720 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.

Мөн өнгөрсөн тавдугаар сард нийслэл Улаанбаатар хотод Да Хүрээ авто худалдааны төвд байрлах “ХУРДАН” киоск төхөөрөмжөөс 6,303 үйлчилгээ үзүүлсэн үзүүлэлтээр тэргүүлжээ.

Харин орон нутагт Дархан-Уул аймгийн авто тээврийн үндэсний төвд байрлах “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулж 4,806 үйлчилгээг хүн хуулийн этгээдэд хүргэн ажилласан үзүүлэлтээр тэргүүлсэн байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийн байдлаар “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр 2,083,420 үйлчилгээ, “ХУРДАН” цэгээр дамжуулан 2,031,740 үйлчилгээг тус тус хүргэн ажилласан байна.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл болон 21 аймаг дахь салбар хэлтсээрээ дамжуулан дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүрэг, 204 хороо болон гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байрлах 596 “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд тасралтгүй, шуурхай, хүндрэл бэрхшээлгүй хүргэж байна.

Эдгээр “ХУРДАН” цэгүүдээр дамжуулан төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг операторын горимоор үзүүлж, иргэдийн өдөр тутамд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт болон бусад төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлж байна

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026” амжилттай зохион байгуулагдлаа

Огноо:

,

Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, бөөр, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс, шөрмөс зэрэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулан хэрэгжүүлээд байна. Мөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо бэхжин хөгжиж, донорын үйл хэргийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

Энэ хүрээнд “Нэг үндэстэн – Нэг алсын хараа” уриан дор зохион байгуулагдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал “ICOT-2026” 2026 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Тус хурал нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, донорын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой юм.

”ICOT-2026” хуралд дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын нэр хүндтэй 20 гаруй эрдэмтэн, профессор, судлаачид оролцож байна. Тухайлбал, БНСУ-ын донор болон эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, Азийн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга профессор Curie Ahn, БНТУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн Ерөнхийлөгч, олон улсын эксперт Eyup Kahveci, Испанийн Donor Transplantation Institute-ийн Ерөнхийлөгч Martí Manyalich нар хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага, шилдэг практик, судалгааны үр дүнгээ хуваалцаж байна.

Мөн 21 аймаг, 9 дүүрэг, улсын болон төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тархины үхэл тодорхойлох багууд, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, резидент эмч нар өргөнөөр оролцож, эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүлэхийн зэрэгцээ ажлын байрны сургалт, мэргэжлийн хэлэлцүүлэг, олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе15 цаг 24 минут

Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэ...

Шударга мэдээ15 цаг 29 минут

НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо...

Урлаг спорт15 цаг 35 минут

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" кино...

Улстөр нийгэм15 цаг 43 минут

“Талын түнш-2026” хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээр...

Цаг үе15 цаг 47 минут

“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард ни...

Цаг үе16 цаг 1 минут

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026...

Цаг үе16 цаг 5 минут

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

Улстөр нийгэм16 цаг 9 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд

Улстөр нийгэм2026/06/05

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яа...

Цаг үе2026/06/05

Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг б...

Санал болгох