Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Бейрутын дэлбэрэлтийн сансрын зураг

Огноо:

,

2020 оны наймдугаар сарын 4-нд томоохон дэлбэрэлт Ливан улсын нийслэл Бейрут хотыг сүйтгэв. Дэлбэрэлтийн шалтгаан нь бордоонд ашигладаг нийтлэг химийн бодис болон уул уурхайн тэсрэх бодисын бүрэлдэхүүн хэсэг болох 2750 тонн аммиакийн нитрат байсан юм. Наймдугаар сарын 5-ны байдлаар 130 гаруй хүн амь үрэгдэж, 5000 орчим хүн шархаджээ. 300.000 гаруй хүнийг дэлбэрэлтийн улмаас нүүлгэн шилжүүлсэн байна. Хотын ихэнх хэсэгт цахилгаан тасарсан тул яаралтай тусламжийн ажилтнууд чадах зүйлээрээ хичээн ажиллаж байгаа ажээ. Ливаны засгийн газар уг үйл явдлаас улбаалан хоёр долоо хоногийн онц байдал зарласан байна. Дэлбэрэлт нь 200 км-ийн зайтай Кипр улсад мэдрэгдсэн бөгөөд асар том мөөгөн үүл үүсгэн, газрыг доргиожээ. Энэ чичиргээ нь 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгдсэн байна.

Доорх зурагт уг дэлбэрэлтийн өмнөх болох дараах байдлыг сансрын хиймэл дагуулаас авсныг үзүүлж байна. Гамшгийн үеийн хэт өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын зураг нь хохирлын хэмжээг үнэлэх, гамшигийн талаархи тойм мэдээллийг шуурхай өгдөг тул яаралтай тусламжийн үйл ажиллагаанд чухал мэдээлэл болж чаддаг байна.

Зайнаас тандсан мэдээ буюу сансрын зураг нь байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн менежментийг боловсруулах, хохирлын хэмжээг тооцоолох, гамшгийн эрсдлийг бууруулах зэрэг асуудлуудад өргөнөөр ашиглагдсаар байна. 

Зураг 1. 2020 оны 5-р сарын 1, (Planet lab image)

Зураг 2. 2020 оны 8-р сарын 5 (Planet lab image)

Зураг 3. Дэлбэрэлтийн өмнө, Worldview-2 satellite image

Зураг 4. Дэлбэрэлтийн дараа, Worldview-2 satellite image

Зураг 5. Дэлбэрэлтийн өмнө, Worldview-2 satellite image

Зураг 6. Дэлбэрэлтийн дараа, Worldview-2 satellite image

Идэвхтэй зайнаас тандан судлал буюу синтетик апертурт радарын (САР) Sentinel-1 хиймэл дагуулаас авсан зургийг боловсруулан дэлбэрэлтийн цар хэмжээ, хохирлыг тооцон гаргажээ. САР-ын технологи нь зургийг өдөр, шөнө, бороо, цас, утаа униартай нөхцөлд ч авч чаддагаараа давуу талтай юм. Зураг 7-д Бейрутад болсон дэлбэрэлтийн өмнөх болон дараах САР-ын зургуудыг үзүүлэв.

Зураг 7. САР-ын дэлбэрэлтийн өмнөх болон дараагийн зураг

Зураг 8. САР-ын зургийн кохирэнс болон эрчмийн мэдээллийг ашиглан тоон боловсруулалт хийж, дэлбэрэлтэнд өртсөн барилгуудыг тодорхойлсон байдал (улаан өнгөөр)

Зураг 9. Зүүн талын зурганд буй дэлбэрэлтэд тэсч үлдсэн уг байгууламж нь баруун зурган дээр улаан өнгөөр будагдаагүй байгаагаар дүрслэгдсэн байна.

Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө

Огноо:

,

Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.

Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургууль зохион байгууллаа

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ, Эрүүл мэндийн яам, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, УСУГ, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

Дадлага сургуулиар болзошгүй гамшиг, ослын үед авах хариу арга хэмжээ, байгууллага хоорондын уялдаа холбоо, бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.

Нийтэлсэн: COP17
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе11 минутын өмнө

Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны га...

Цаг үе21 минутын өмнө

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохиц...

Улстөр нийгэм25 минутын өмнө

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсо...

Цаг үе29 минутын өмнө

КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургуул...

Цаг үе36 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Цаг үе2026/08/07

COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад х...

Шударга мэдээ2026/08/07

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна

Цаг үе2026/08/07

Улаанбаатарт хоногт 250 м³ лаг боловсруулах үйлдвэр байгуулна

Улстөр нийгэм2026/08/07

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Улстөр нийгэм2026/08/07

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориг...

Санал болгох