Цаг үе
Хаалттай Умард Солонгосын "нээлттэй" гэрэл зургууд
Хорьдугаар зууны сүүлчээс эхлэн пуужингийн туршилт, улс төрийн этгээд бодлогоороо дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) буюу Умард Солонгосын талаар товч мэдээллийг та бүхэнд хүргэж байна. БНАСАУ нь Солонгосын хойгийн умард хагасыг эзэлсэн бүрэн эрхт улс юм. Умард талаараа БНХАУ, ОХУ-тай, өмнөд талаараа Өмнө Солонгос буюу БНСУ-тай Солонгосын цэрэггүй бүсээр хиллэдэг. Өрнө зүгт Шар тэнгис, дорно зүгт Япон тэнгист тулна.
Умар Солонгос нь орон далайн түвшнээс дээш дунджаар 400 м өндөр. Нутгийн 80 хувь уул нуруу бүхий өндөрлөг газар. 50 гаран өндөр уултай. Зүүн болон төв биеэр уулархаг, баруун талдаа нам доор газар оршдог. Хамгийн өндөр цэг нь Солонгосын хойгт нэгдүгээр, далайн түвшнээс дээш 2744 м өндөр Пэгдү галт уул. Хөвч нуруудаас тоочвол зүүн дорно умардын Хамгён нуруу, умард-төв хэсгийн Нанним нуруу, умард хилийн дагуух Каннам нуруу гээд үргэлжилнэ. Хоёр Солонгосыг дамжсан Тэбэг нурууны Көмган уул (1638 м) үзэмж сайхнаараа зартай. Эдгээрт Мантаб-сань (2205 м), Мюхян-сань (1909 м), Матэ-сань (1745 м), Мэбу-сань (1578 м) зэрэг өндөр уулс байдаг.
40 километрээс илүү урттай 138 гол горхи байна. Гол мөрнөөс 790 км урсдаг умард хилийн Ялу гол хамгийн урт нь юм. Түмэн гол 521 км, Пёнъянгаар дайрдаг Тэдун 397 км, өмнөд хилийн Имжинь гол 273 км урттай гэж бүртгэгджээ. Нам доор тал газар байна. Пёнъян, Чэрёнгийн хоёр бусдаасаа эн их. Тариалангийн нутаг 14.4 хувь буюу маш бага, ой мод 61 хувь байна. БНАСАУ-ын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн идэвхтэй болон халуун рашааны 124 цэг байдаг.
120 мянган км² бүхий газар нутагт 24 сая 554 мянган хүн амтай хэмээн 2011 онд бүртгэгдсэн байдаг. Мөнгөний нэгж - БНАСАУ-ын вонь.

Тус улсын түүхээс товчхон дурдвал Кужусониос эхтэй Солонгос үндэстэн VIII зуунаас нэгдмэл болж, Солонгосын хойгт багтан тогтсон. 1910 онд Японы ивээлийн орон болсон бөгөөд 1945 онд буюу дэлхийн II дугаар дайны дараагаар тусгаар тогтножээ. Гэвч ЗХУ, АНУ хоёр улсын хөндлөнгийн оролцоотойгоор хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд Зөвлөлтийн талыг барьсан БНАСАУ 1948 онд хойгийн умард хагаст байгуулагджээ. 1950 онд Умар Солонгос өмнөд нутаг руу дайрч нэгтгэх гэсэн боловч АНУ, НҮБ-ийн цэргийг дийлэлгүй 1953 онд дайн өндөрлөсөн. 1991 онд хоёр улс НҮБ-д эрх тэгш гишүүнээр элссэн.
Умар Солонгос улс төрийн эв хамт дэглэм, нийгэм журамт эдийн засаг, нэгдмэл төрийн байгууламжтай, нам төвт нэг намын ноёрхолт тогтолцоотой. Ким Ир Сений байгуулсан улсыг өдгөө ач хөвүүн Ким Чен Ун удирдаж байна. Гадаадынхан БНАСАУ-г хэт дарангуй дэглэмтэй гэж тодорхойлдог. "Чүчэ", "Соньгүнь" зэрэг үзэл баримтлалтай.

Нийслэл хот Пхеньян. хеньян хот Умар Солонгос орныхоо баруун биед Тэдун мөрний эрэгт байрладаг улсынхаа хамгийн том, ганц саятан хот юм. 1946 онд Өмнө Пёнъань аймгийн харьяанаас салж, бие даасан хот болсон. Пхеньян хот 19 дүүрэг, 4 хошуу хэмээх засаг захиргааны нэгжээс бүрддэг.
Хот, хөдөө аль алиныг илэрхийлэх өнгө төрх бүхий тус хотын 3,194 км² талбайд 2010 оны байдлаар 3,3 сая хүн оршин сууж байгаа хэмээн тоологджээ.
Дайны дараа хүн амын тоо огцом өсч байсан бол удааширч 2014 он болоход 0.5 хувьд хүрсэн. Мянган хүн тутамд 15 хүн төрж, 9 хүн нас нөхцдөг. Хоол тэжээлийн хүртээмжгүй байдал, өлсгөлөн хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Гэрлэлт цуцлах нь бараг байхгүй.
Хүн амын 22 хувь 0–14 насны багачууд, 69 хувь нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартай иргэд, 9 хувь нь 65-ээс дээш өндөр настан байна. Хүн амын нягт-198.3 хүн/км², хүйсийн харьцаа жигд, бичиг үсэг тайлагдалт — 99 хувь, дундаж наслалт — 63.
Нэгэн сонирхолтой баримтыг дурдахад, тус улсын эрчүүдэд үсээ 5 сантиметрээс илүү урт ургуулахыг хориглодог бол, настай хүмүүс үсээ 7 сантиметр хүртэл ургуулж болдог гэнэ. Мөн Солонгосын дайнаас хойш төрсөн умардчууд өмнөд солонгосчуудаас бараг 6 сантитметрээр намхан байдаг гэнэ. Энэ нь өлөн зэлмүүр амьдралтай нь холбон тайлбарладаг. Тодруулбал, БНАСАУ-ын гурван хүүхэд тутмын нэг нь байнга өлөн зэлмүүр байдаг байна.
Гэрэл зургийг earthnutshell.com цахим хуудаснаас авч ашиглав.












































































Цаг үе
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Цаг үе
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Улстөр нийгэм2023/11/22
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албанаас мэдээлэл хийлээ
-
Цаг үе2022/05/24
Анх удаа мод тарих гэж байгаа иргэдэд өгөх зөвлөгөө
-
Улстөр нийгэм2024/01/26
Дал гаруй цэргийн алба хаагч өвөлжилт хүндэрсэн 6 аймагт ажиллаж байна
-
Цаг үе2021/06/08
“Акашагийн мэдээлэл” буюу зөн билгийн орчин...
