Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ө.Энхтүвшин: Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг түргэтгэх шаардлага байна

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 26-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болоод шинээр барьж буй цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламж өнгөрсөн оноос лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд ингэснээр бохирын үнэрийн тархалт 2-4 дахин буурчээ.

Лаг усгүйжүүлэх байгууламжийг 2018 оноос барьж эхлэн 2019 оны есдүгээр сард байнгын ашиглалт оруулсан. Лаг усгүйжүүлэх байгууламж баригдахаас өмнө нойтон лагийг 3-5 жилд хатаадаг байсан бол одоо 1 өдрийн дотор хатаах боломжтой. Мөн өдөрт гарах лагийн хэмжээ 1200 м3 байсан нь багасаж 190 м3 болсон ба 120 ppm байсан үнэрийн тархалт 22-26 ppm болтлоо буурсан байна.

Өмнө нь 44 карт буюу лаг хатаах талбайд нойтон лагийг ил асгаж байгалийн аргаар 3-5 жилд хатаадаг байснаас их хэмжээний бохирдол үүсэж эвгүй үнэр гардаг байжээ. Мөн иргэд бохир усандаа маш олон төрлийн цэвэрлэгдэхгүй, шүүгдэхгүй зүйлсийг хийснээр Төв цэвэрлэх байгууламжид ирсэн бохироос их хэмжээний үс, ноос ялгарч буй нь тулгамдаж байгаа нэг асуудал гэдгийг Барилга хот байгуулалтын яамны газрын дарга О.Лхагвацэдэн танилцуулсан. Улмаар түүнийг заавал механик аргаар буюу гараар ялгах шаардлага гарч, чирэгдэл учирч байгаа гэлээ. Зөвхөн иргэд гэлтгүй үйлдвэрүүд өөрсдөө урьдчилан цэвэрлэх байгуламжгүй тул хаягдал нь шууд төв цэвэрлэх байгууламжид ирж, улмаар Төв цэвэрлэх байгууламж дахь хүнд металлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их болжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин "2018 оноос хойш их ажил хийжээ. Ялангуяа 24 га талбайд 50 жил болсон хур лагийг цэвэрлэсэн одоо хуурай талбай болсон нь их сайн байна. Шинэ үйлдвэр баригдахаас өмнө усгүйжүүлэгч байгууламжийг ажиллуулж байна. Уг байгууламж орох арга байхгүй. Би бол хоёр амьсгалаад л огиод буцаад гараад ирсэн. Гэтэл тийм нөхцөлд 17 хүн сая орчим төгрөгийн цалинтайгаар ажиллаж байна. Тэдний хамгаалалтыг анхаарах шаардлагатай. Тус байгууламж лагийг 70 хувь хүртэл усгүйжүүлж байгаа ба цаашлаад хатааж нунтаг болгоно. Миний ойлгосноор уг ажлыг хийхэд нийт 10 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас 2 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотоос гаргажээ. Тиймээс шаардлагатай 8 тэрбум төгрөгийг даруйхан Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх шаардлагатай юм байна.

Хятадын 62.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ үйлдвэрийг барих ажил дөнгөж эхэлж байна. Одоогоор КОВИД-19 халдварын улмаас болж инженер техникийн ажилчид орж ирж чадахгүй ажил зогсчихсон. Цахимаар хуралдаж ажлаа явуулж буй ч нэлээн хоцрогдолтой байгаа юм байна. Тиймээс энэ ажлыг түргэтгэх шаардлага байна. Тэгэхгүй бол энэ ажил зогсонги байдалтай л байх нь" гэв.

Одоогийн ажиллаж буй цэвэрлэх байгууламж нь 150 мянган м3 усыг хоногт цэвэрлэх чадалтай бол шинээр баригдаж цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган м3 усыг цэвэрлэх чадалтай юм. Шинэ байгууламж нь лагаас гарган авсан биохийгээр цахилгаан эрчим хүч гаргаж Төв цэвэрлэх байгууламжийн цахилгаан хэрэглээний 30 хувийг ханган, урсгал зардлыг бууруулах давуу талтай аж. 2019 онд эхэлсэн шинэ цэвэрлэх байгууламжийн төслөөр нийт 17 га газарт 38 төрлийн обьект баригдах ба барилгын ажил 2023 онд дуусч Улсын комисст хүлээлгэн өгөх хуваарьтай байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох