Шударга мэдээ
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх цэгцрэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хавсралтад багтсан ажлуудыг хариуцан хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллахыг, Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Албан даалгаврын жагсаалтад багтсан эдгээр арга хэмжээ бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага судалгаа хийж дүгнэлтийг нь гаргаад зөвлөмж болгосон асуудлууд. Тэндээс гаргасан зөвлөмжийг үндэслэн сайд нарт үүрэг даалгавар өгч буйгаа Засгийн газрын тэргүүн тэмдэглээд яам бүрд хариуцан хэрэгжүүлэх бодитой ажлуудын жагсаалт гарсан. Төсөв мөнгө зарцуулахгүйгээр хийх боломжтой гэдгийг онцоллоо.
Тухайлбал, аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрх олгох, 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх, Зөвшөөрлийн хугацааг шууд сунгадаг автомат тогтолцоонд шилжих асуудлыг судалж Засгийн газрын хуралдаан танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болголоо. Энэ шийдвэр ажил хэрэг болсноор Орон нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр бий болно, Зөвшөөрлийн хугацаа 3-5 дахин богиносож, бизнесийн орчин сайжирна гэж үзэж байна.
Сангийн яам гадаадын банкны салбарыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, арилжааны банкуудтай хамтран ЖДҮ-д зориулсан эргэлтийн хөрөнгийн зээлийн тусгай шугамыг бага хүүтэй нээх, хэрэглээний зээлийн эзлэх хувийг 40 хувь хүртэл бууруулж, үйлдвэрлэлийн зээлд шилжүүлэх, Хувийн хэвшлийн ажилтнуудын сургалтын зардлыг татвараас хасах, аймгийн төсвийн зарлагын дээд хязгаарыг орон нутгийн онцлогт тохируулан уян хатан болгож, бие даасан шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.
Энэчлэн яам бүрд хариуцан ажиллах 100 гаруй шийдвэрийн жагсаалт бүхий албан даалгавар гаргаснаа Ерөнхий сайд танилцуулж, албан даалгаврын явц, үр дүнг ЗГХЭГ-т сар бүр тайлагнахыг хатуу анхаарууллаа.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
-
Цаг үе2023/09/29
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусг...
-
Улстөр нийгэм2025/06/09
ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүл...
-
Шударга мэдээ2019/12/18
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
-
Улстөр нийгэм2020/04/21
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
