Улстөр нийгэм
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Нийт 2500 м.кв дөрвөн давхар тус өргөтгөлийн барилгыг үйлчлүүлэгчдийн ая тухыг бүрэн хангасан, номын сангийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцүүлсэн байхаар төлөвлөсөн. Давхар бүртээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээг үзүүлнэ. Түүнчлэн зохиолчтой уулзах цаг, номын нээлт зэргийг ч зохион байгуулах боломжтой. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг олон үйлчилгээтэй байх юм. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ажиллалаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын зарим бүтээн байгуулалтын ажил өвлийн улиралд ч зогсохгүй үргэлжилж байна. БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өдөрт 1000 хүн хүлээж авах багтаамжтай өргөтгөлийн барилга баригдаж байна. Өргөтгөл ашиглалтад орсноор өдөрт 2000-2500 хүн Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаар үйлчлүүлэх боломжтой болох юм. Энэхүү өргөтгөлийг орчин цагийн нийтийн номын санд тавигдаж байгаа стандарт шаардлагын дагуу барьж байна. Тус барилга зургаадугаар сарын нэгнээс өмнө ашиглалтад орно. Хүүхэд багачуудын дэлгэцийн хамаарал асуудал болж байгаа энэ үед бид хүртээмжийг нь бий болгож байж хүүхдүүдийг номын сангаар үйлчлүүлээрэй гэж зөвлөх нь зөв юм. Бид Улаанбаатар хотын нийтийн номын сангийн номын фондыг нэмэгдүүлэх, орчин цагийн уншигчдыг татах чиглэлээр санаачилсан ажлуудыг бүрэн дэмжиж ажиллана. Мөн цаашид номын сангуудын хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.” гэв.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан 45 жилийн түүхтэй. 13 уншлагын танхимтай бөгөөд бүх насныханд үйлчилгээ үзүүлдэг. 2026 оны байдлаар төв болон дөрвөн салбар номын сан нийт 600 мянга гаруй номтой байна.









НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Улстөр нийгэм
Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.
Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.
Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .
Цэцэрлэгийн бүртгэл
- 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
Нэгдүгээр ангийн элсэлт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
- Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.
Их, дээд сургуулийн хичээл
- 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
- 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.
Оюутны дотуур байр
- 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт
- 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Улстөр нийгэм
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
-
Цаг үе2022/03/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Шударга мэдээ2022/06/06
Спортын болон тоглоомын талбайг 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгана
-
Цаг үе2022/12/15
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Цаг үе2023/10/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
