Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна

Огноо:

,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны нэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллана.
Томилолтын бүрэлдэхүүнд БОУАӨ-ийн сайдын зөвлөх Ч.Мөнхжаргал, БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Н.Оюунсанаа нарын албаны хүмүүс багтаж байна.
Энэ удаагийн албан томилолт нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалт, технологийн дэмжлэг татах зорилготой юм.
Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл, нөхөн сэргээлт, ойн аж ахуй, цэвэр технологийн чиглэлээр хамтарсан төслүүдийг хэлэлцэх хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны сайд болон Усны нөөцийн сайдтай хоёр талт уулзалт хийнэ.
Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Бээжинд Монгол Улсыг хавсран суугаа орнуудын Элчин сайдуудад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулна.
Түүнчлэн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Базелийн конвенцийн Ази, Номхон далайн бүсийн төв (Basel Convention Regional Center-China) болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөөд байна.
Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлого, олон улсын үүрэг амлалтын хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд БНХАУ-ын байгаль орчны чиглэлээр ажилладаг төр хувийн хэвшлийн компаниудын төлөөллүүдтэй уулзалт хийхээр товлоод байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох