Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төл бойжилт 98.3 хувьтай байна

Огноо:

,

Өнгөрсөн 7 хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Төв аймгуудын ихэнх нутаг, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн баруун, Дорнодын өмнөд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнодын зарим газраар  0.0-8.4 мм цас орсноос хамгийн их нь Ховдын баруун хойд, Улаанбаатар орчмоор 5.7-8.4 мм, бусад нутгаар 0.0-5.3 мм цас орсон байна.

 

2020 оны 03 сарын 09-ны өдрийн  мэдээгээр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Ховд, Говь-Алтайн хойд зах, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-38.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Баянтэсд 38.0 см, Их-уулд 34.0 см, Тосонцэнгэлд 32.0 см, Цагаан-хайрханд 27.0 см, Увсын Хяргаст 28.0 см, Малчинд 26.0 см, Баруунтуруунд 22.0 см, Завханы Тэсд  28.0 см, Ярууд 25.0см, Улиастайд 24.0 см, Хөвсгөлийн Жаргаланд 25.0 см, Галтад 24.0 см, Архангайн Өлзийтөд 23.0 см, Булганы Баян-Агтад 25.0см  зузаан цастай  байна.  Энэ оны 3 дугаар сарын 01-ний үнэлгээгээр 8 аймгийн 40 суманд цагаан зудын,  12 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай байна.

Оны эхэнд 30.8 сая хээлтэгч мал тоологдсон бөгөөд одоогийн байдлаар 209.5 мянган эх мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай, төллөвөл зохих нийт малын 0.7 хувь төллөсөн байна.

Том малын зүй бус хорогдол одоогийн байдлаар оны эхний нийт малын 0.27 хувийг эзэлж байна.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мөл аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газар зарим гурилын үйлдвэрүүдтэй уулзалт зохион байгуулж 1 тн хивгийг дунджаар 470.0 мянган төгрөгөөр худалдаалж байсныг 10 хүртэл хувиар хивгийг хямдруулж борлуулахаар харилцан тохиролцсон. Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн засаг дарга нарт мал хаваржилтад шаардлагатай тэжээлийг нэгдсэн байдлаар шуурхай худалдан авах арга хэмжээ авах тухай сайдын 01/854 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Дээрх зохицуулалтын арга хэмжээний хүрээнд  өнгөрсөн  7 хоногт  Булган аймаг 87 тн хивэг, Архангай аймаг 50 тн хивгийг “Улаанбаатар гурил” ХХК-аас авсан байна. Өвөрхангай аймаг “Милл хаус” ХХК-тай 500 тн хивэг худалдан авахаар хэлэлцэж байна. Мөн Хөвсгөл аймгийн Рашаант сум 50 тн хивгийг Дархан -Уул аймаг дахь “Улаанбаатар гурил” ХХК-ийн  салбараас худалдан авах үнийн зохицуулалт хийж байна.

Засгийн газраас улсын нөөцийн 3713 тн өвсийг үнэгүй, 3025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, отор ихтэй 7 аймагт тус бүр 50.0 сая нийт 350.0 сая төгрөг, эрүүл мэнд, нийгэм, онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээг дэмжиж 17 автомашин олгов.

Монголын улаан загалмай нийгэмлэгээс  Архангай /3/, Булган /5/, Говь-Алтай /15/, Хэнтий /6/, Ховд /7/, Өвөрхангай /19/, Увс /4/, Сүхбаатар /2/ 8 аймгийн 61 сумын 1000 эмзэг бүлгийн малчин өрхөд тус бүр 240.0 мянган төгрөг, 115.0 мянган төгрөгийн малын эрдэс тэжээлийн багцын /малын долооц, загасны тос, амин тун, нүдний тос, туурайн тос/ нийт 355.0 сая төгрөгийн тусламж үзүүлэв.

Одоо Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Дундговь зэрэг 10 аймгийн 44 сумын 1028 өрх  тус бүрт  240,000 төгрөг, 127.0 мянган төгрөгийн малын эрдэс тэжээлийн багц олгохоор бэлтгэж байна. Хөвсгөл аймагт энэ ажлыг 03 дугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулахаар  ажиллаж байна.  

НҮБ-ын ХХААБ-аас Дундговь /10-200/, Дорноговь /5-100/, Төв /5-100/, Баян-Өлгий /2-50/ зэрэг 4 аймгийн 450 өрх тус бүрт 275.0 мянган төгрөг, 145.0 мянган төгрөгийн малын эрдэс, амин дэмийн багц нийт 189.0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.  

Шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалт Улаанбаатар хот, Төв аймагт одоо явагдаж байна. Нийт 459.5 мянган толгой малд вакцин хийхээс өнөөдрийн байдлаар 97.5 мянган толгой  малд  хийж 16.7 хувьтай байна.

Эх сурвалж: ХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа

Огноо:

,

Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.

Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн

  • 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна. 

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна

Огноо:

,

Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.

Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.

Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:

  • Монголын Үндэсний бөх
  • Казак Курес бөх
  • Иран Пахлавани бөх
  • Киргиз Алыш бөх
  • Кураш
  • Бүстэй барилдаан

Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.


Дэлгэрэнгүй унших

Санал болгох