Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улс, БНКУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох хамтарсан тунхаглал баталлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажилллагаа боллоо.

Энэ үеэр:

1. “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий прокурор Асаналиев Максат Кубатович нар,

2. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-ийг  Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дэргэдэх тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэлийн улсын агентлагийн дарга Карыпбеков Улан Кадырсултанович нар,

3. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2026-2027 онд хамтран ажиллах хөтөлбөр”-ийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд  Кулубаев Жээнбек Молдоканович нар,

4. “Ноос боловсруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т  Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын орлогч дарга бөгөөд Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн сайд Торобаев Бакыт Эргешович нар,

5. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл залуучуудын бодлогын яам хоорондын санамж бичиг”-ийг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын сайд Мамбеталиев Мирбек Кемелович нар,

6. “Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил болон дэвшилтэд технологийн яам хоорондын цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил болон дэвшилтэд технологийн сайд Жамангулов Азамат Саадатбекович нар, 

7. “Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал Г.Ганболд, Сайд нарын танхимын дэд дарга, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Баетов Азиз Батыркулович нар,

8. Монгол Улсын Их Сургууль болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Жусуп Баласагыны нэрэмжит Үндэсний их сургууль хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Киргизийн үндэсний их сургуулийн ректор Чонтоев Догдурбек Токтосартович нар,

9. “Монгол Улсын Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Нарын муж дахь Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн газар хоорондын хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Ганхуяг, Нарын муж дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Сатаров Нурбек Бейшеналиевич нар,

10. “Монгол Улсын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний мэдээллийн “Кабар” агентлаг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг  Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Ганхуяг,  Киргизийн Үндэсний мэдээллийн "Кабар" агентлагийн захирал Шерматалиев Медербек Асаналиевич нар,

11. “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Абдрахматов Канатбек Ермекович нар,

12. “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Б.Джамгерчиновын нэрэмжит түүх, археологи, угсаатны судлалын институт хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн түүх, археологи, угсаатны судлалын хүрээлэнгийн захирал Асанканов Абылабек Асанканович нар,

13. “Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Г.Гэрэл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал Тиллебаев Болотбек Кочкорович нар тус тус гарын үсэг зурж, солилцлоо.

Дараа нь "Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай хамтарсан тунхаглал"-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров нар гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган “Чингис хаан” үндэсний музейд эхэллээ.

Манай улсын зүгээс дэлхий дахинаа соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж байгаа энэ чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлага оролцож байна.

Төлөөлөгчид харилцаа, хамтын ажиллагаа, тухайн улсынхаа соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, музейн хөгжил, бодлого, стратеги, дижитал музей, инновац, маркетинг зэргийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа. Ерөнхийлөгч мэндчилгээндээ, хүн төрөлхтний соёлын өвийг нандигнан хайрлаж, түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлж, мэдлэг түгээж буй улс орнуудын музейн удирдлага, хамт олонд талархал илэрхийллээ.

Музейн салбарынхны хамтын ажиллагаа нь мэдлэг, соёлын солилцоог эрчимжүүлж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Цаашид туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон эрдэм шинжилгээ, сэргээн засварлалт, сан хөмрөг, үзэсгэлэн, боловсролын чиглэлээр дэвшүүлэх аливаа бүтээлч санал, санаачилгыг Ерөнхийлөгч бүх талаар дэмжинэ гэдгийг хэллээ.

Ерөнхийлөгчийн гадаадын улс орнуудад хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” үндэсний музей үзэсгэлэнгээ толилуулж, тухайн улсын музейтэй хамтран ажиллах баримт бичиг байгуулж байгаа.

Тухайлбал Франц, Чех, Швейцарын музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”, “Чингис хаан ба Монголын ертөнц”, “Монголчууд ба Торгоны зам”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” зэрэг томоохон үзэсгэлэн гаргасан.

Удахгүй Герман, Польш, Литва Улсад үзэсгэлэнгээ дэглэхээр бэлтгэж байна.

Мөн Тажикстан, Киргиз, Казахстан, Туркменистан, Азербайжан, Узбекистан Улсад тусгай үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Олон улсын музейн зөвлөл 2026 оныг “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” уриа дэвшүүлсэн байна.

Энэ нь олон улсын түвшинд үүсээд буй соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг багасгах, харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, энх тайвныг бэхжүүлэхэд музей тодорхой үүрэг гүйцэтгэж, хувь нэмрээ оруулна гэсэн үг юм.

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган энэ сарын 15-20-ны өдрүүдэд болно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Огноо:

,

2026.06.15 /Даваа гараг/
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг 
Ажлын хэсэг
9
Эхлэх цаг
11:00
Сүүлчийн тов
14:00
Өнөөдрийн ажлын хэсгүүд
11:00
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг
Танхим 334
Огноо 2026-06-15

Нийгмийн ажлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14:00
Хууль зүйн байнгын хороо ажлын хэсэг
Танхим Үндсэн хууль
Огноо 2026-06-15

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14:00
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсэг
Танхим 334
Огноо 2026-06-15

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14:00
УИХ-ын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Их Засаг
Огноо 2026-06-15

Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн татварын харилцааг зохицуулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14:00
УИХ-ын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Жанжин Д.Сүхбаатар
Огноо 2026-06-15

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15:00
УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Үндсэн хууль
Огноо 2026-06-15

Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15:00
УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим 201
Огноо 2026-06-15

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өө…

16:00
УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Их Засаг
Огноо 2026-06-15
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
16:00
УИХ-ын даргын 2026 оны 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Танхим Үндсэн хууль
Огноо 2026-06-15

Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан

Огноо:

,

2026.06.15 /Даваа гараг/
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан
ЦАГ
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ
ТАНХИМ
10:00
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
Жанжин Д.Сүхбаатар
10:00 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Үндсэн хууль
10:00
ХҮН намын зөвлөлийн хуралдаан
Их Засаг
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох