Цаг үе
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн долоодугаар сард бүртгэгджээ
Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн нийт усны ослын тохиолдлоор амь насаа алдсан иргэдийн 69 хувь нь зуны улиралд, 41 хувь нь зөвхөн 7 сард амь насаа алдсан байна.
Мөн усны ослын хувьд 12 гол, 2 нуур болон тогтоол ус, хиймэл нууранд жилд дунджаар 2-с дээш удаа, бусад нэр бүхий 107 гол нууранд жилд нэг удаа усны осол бүртгэгдснээс 26 хувь нь Туул голд, 11 хувь нь Хэрлэн голд, 5 хувь нь Орхон голд осолджээ.

Гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол цөөнгүй гарсан бол бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их бүртгэгдээд байна.
Харин улсын хэмжээнд он гарсаар зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 39 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 23 хүн амь насаа алдсаны 16 нь том хүн, 7 нь хүүхэд байгаа юм.
Тиймээс иргэд, аялагчид та бүхнийг гол, усны ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Цаг үе
Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.
Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.
Цаг үе
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Цаг үе
КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургууль зохион байгууллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуульд ОБЕГ, Эрүүл мэндийн яам, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, УСУГ, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
Дадлага сургуулиар болзошгүй гамшиг, ослын үед авах хариу арга хэмжээ, байгууллага хоорондын уялдаа холбоо, бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.



-
Цаг үе2024/08/26
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
-
Цаг үе2023/11/08
Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна
-
Улстөр нийгэм2024/04/08
"Монголын төмөр зам" ТӨХК 533.9 мянган тонн ачаа тээвэрлэлээ
-
Цаг үе2026/03/16
Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээ...
