Цаг үе
Шинээр данс нээлгэсэн 12 харилцагчийг 1.0-3.0 сая төгрөгөөр урамшууллаа
Төрийн банк энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс харилцах болон хугацаагүй хадгаламжийн данс шинээр нээлгэсэн харилцагчдынхаа дунд урамшуулалт аян зарлаж, урамшууллын эздийг зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодрууллаа.
Дөрөв, тавдугаар сард харилцах болон хугацаагүй хадгаламжийн данс нээлгэсэн харилцагчдаас нийт 6 иргэн, 6 аж ахуйн нэгж тодруулсан бөгөөд шинээр данс нээлгэсэн иргэнийг 1,000,000 төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 3,000,000 төгрөгөөр тус тус урамшуулав.
Дөрөвдүгээр сарын урамшууллын эздээр:
- “17-гийн буудал” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч Д.Түвшинмөнх
- “Городок” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч О.Гантулга
- “Цайз” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч Т.Батчимэг нар тодорсон бол харилцагч аж ахуйн нэгжүүдээс:
- Жинст чачирт ХХК
- Сангийн гозгор ХХК
- Төмрийн завод ХК зэрэг компаниуд “Сансар”, “Зуун айл”, “Тээврийн товчоо” тооцооны төвүүдээр үйлчлүүлж шинэ данс нээлгэснээр урамшууллын эздээр тодорлоо.
Харин тавдугаар сарын урамшууллын эздээр:
- “Сүхбаатар Асгат” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч А.Мөнхсайхан
- “Завхан цагаан чулуут” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч Б.Баатар
- “Баян-Өлгий Баяннуур” тооцооны төвөөр үйлчлүүлсэн харилцагч С.Ертуган нар тодорсон бол харилцагч аж ахуйн нэгжүүдээс:
- Буйр нуурын экосистемийг хамгаалах аялал жуулчлал хөгжүүлэх төв ОНӨААТҮГ
- Хатагтай ХХК
- Багануур-Ус ААТҮГ зэрэг байгууллагууд “Дорнод”, “Дархан-Уул”, “Багануур” тооцооны төвүүдээр үйлчлүүлж шинэ данс нээлгэснээр урамшууллын эздээр тодорлоо.
Харилцах болон хугацаагүй хадгаламжийн данс шинээр нээлгэсэн харилцагчдын дунд зарласан энэхүү урамшуулалт аяны зургаадугаар сарын урамшууллын эздийг энэ сарын сүүлээр Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Мөн банкны зүгээс Гялсбанкны хэрэглэгчдийн дунд “Улирал бүр урамшуулалтай” аяныг зарлаад байгаа бөгөөд он дуустал үргэлжлүүлэх уг аяны хоёрдугаар улирлын урамшууллын эздийг энэ сарын 24-ний өдөр тодруулж, улирал бүрийн онцлогт тохирсон байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх эрх зэргээр 21 харилцагчийг урамшуулна. Харилцагч та сар бүр Гялсбанкаараа таван гүйлгээ хийснээр “Улирал бүр урамшуулалтай” аянд оролцох боломжтой.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
Цаг үе
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ. Тус аян нь хүүхэд, залуус, иргэд олон нийтэд эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, дадлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн бөгөөд олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд багачууд “Бяцхан аврагчийн аялал” 7 өртөөт аялалын тоглоомоор тоглож, “Үер, усны ослыг бууруулахад хүүхэд бидний оролцоо” санал хүсэлтийн самбарт уриалга сэтгэгдлээ үлдээн, хүүхдүүдийн флаш моб бүжиг, танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдох үеийн анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцлаа.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Ч.Урангоо, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын сургалт судалгаа мэдээллийн төвийн захирал М.Чанцалсүрэн нар оролцож, үер, усны аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгээ дээшлүүлж, аюулгүй байдлаа хангахыг олон нийтэд уриалсан юм.

"Усыг бүү бас" аян нь гурван сарын турш үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, соёлд суралцаж, аюулгүй амьдралын төлөө хамтдаа манлайлан оролцохыг нийт иргэд, олон нийтэд уриалж байна.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 45.446 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, 2623 иргэн амь насаа алдсаны 516 нь хүүхэд байна. Эдгээр амь насаа алдсан хүүхдүүдийн 45 хувь нь усны ослын улмаас эндсэн тоо баримт бүртгэгдсэн нь маш том сургамжийг өгч, хүн бүр урьдчилан сэргийлэгч байхыг сэрэмжлүүлж буй дохио юм.
Цаг үе
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулжээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан цусны донорууд болон донорын хөдөлгөөнийг дэмжин ажилладаг байгууллагуудыг алдаршуулах ёслолыг өчигдөр зохион байгуужээ.
Хүндэтгэлийн ёслолыг ЦССҮТ-ийн захирал Б.Нарантуяа нээж үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Л.Соронзонболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын донорын холбоо ТББ-ын ерөнхийлөгч М.Сосорбарам, БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Ёслолын үеэр донор хамт олон, хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч болон сурталчлагч байгууллага зэрэг таван номинациар шилдэг хамтран ажиллагч байгууллагуудыг шалгаруулж талархал илэрхийлэн шагнал гардууллаа. Мөн цусны донорын хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Топ донор” нэг, Алтан, Мөнгөн, Хүрэл болон Хүндэт донорын болзол хангасан 100 орчим донорыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс 2016 оноос 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донорын тогтолцоонд бүрэн шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй бүртгэлтэй донортой, үүнээс 46 мянга орчим нь байнгын идэвхтэй донор байна. ЦССҮТ нь 2025 онд улсын хэмжээнд 47 мянга орчим нэгж цус цуглуулж, 129 мянга гаруй нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.
Цаг үе
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно
|
Хур тунадас
Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
|
|
Салхи
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
|
|
Агаарын температур
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 32-37 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
|
-
Цаг үе2020/05/08
Фронт Цэгмид гуайд Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг гардуул...
-
Урлаг спорт2021/08/18
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавд зориулсан хүндэтгэлийн самбар бай...
-
Цаг үе2021/09/03
Нэмэлт гурав дахь тунд 49.831 иргэн хамрагдаад байна
-
Шударга мэдээ2024/03/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлэв
