Шударга мэдээ
Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
Төрийн банк Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан бага насны харилцагчдынхаа дунд уралдаант аян зарлалаа. Энэхүү уралдаант аян нь хуримтлалын ач холбогдлыг хүүхэд багачууд, асран хамгаалагчдад сурталчлан таниулах зорилготой бөгөөд насны ангиллаас хамааран гурван төрлөөр зохион байгуулагдана.
Хүүхэд багачууд та бүхнийг 2025 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл зураг, эсээ бичлэг, сошиал рийлсийн уралдаанд бүтээлээ ирүүлж, хуримтлалын соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Бид бүтээлийн төрөл тус бүрээр гурван байр эзлүүлж, 2025 оны зургаадугаар сарын 01-ний өдөр буюу хүүхдийн баяраар шагналыг гардуулна.
УРАЛДААНТ АЯНЫ УДИРДАМЖ:
Уралдаант аяны болзол:
Аяны хүрээнд дараах хоёр нөхцөлийн аль нэгийг бүрдүүлсэн хүүхдүүд уралдаант аянд оролцох эрх үүснэ. Үүнд:
-
Төрийн банканд “Эхлэл” хүүхдийн хугацаатай хадгаламжийн данстай байх, дансгүй тохиолдолд данс нээлгэж 2025 оны 05 дугаар сард хамгийн багадаа 100,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийх;
-
Төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн данстай холбосноор тухайн дансанд 2025 оны 05 дугаар сард хамгийн багадаа 100,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байх.
Уралдааны насны ангилал болон бүтээлийн төрөл:
- “САННИ”-ийн нэрэмжит зургийн уралдаан;
Сэдэв: “Эхлэл” хүүхдийн хадгаламжийн талаар бүтээлдээ тусгах
Насны ангилал: 6-10 насны хүүхдүүд
- “БУКА”-ийн нэрэмжит эсээ бичлэгийн уралдаан;
Сэдэв: “Хуримтлал яагаад чухал вэ?”, “Мөрөөдлөө хадгалья” гэх мэт агуулга, сэдвийн хүрээнд бичих
Насны ангилал: 11-14 насны хүүхдүүд
- “ТОНИ”-ийн нэрэмжит “сошиал рийлс” бүтээх уралдаан;
Сэдэв: “Хуримтлал гэж юу вэ?”
Насны ангилал: 15 наснаас дээш насны хүүхдүүд
Уралдаант аяныг дүгнэх, шагнал гардуулах
Уралдааны материалуудыг 2025 оны 05-р сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
- Зураг, эсээ бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлийг Төрийн банкны төв байрны нэгдүгээр давхарт хүлээн авна.
- Сошиал рийлсийг Төрийн банкны State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаар дамжуулан хүлээн авна.
Бүтээлд тавигдах шаардлага
- Зургийн уралдааны оролцогчид А4 хэмжээтэй цаасан дээр зурсан байх. Сургууль, анги, нэр, холбоо барих утас зэргийг бүтээлийн баруун доод буланд тодорхой бичсэн байх,
- Эсээ бичлэгийн уралдаанд оролцогчид бүтээлээ 500 үгэнд багтаасан байх. Сэдвийн дагуу гаргацтай цэнхэр өнгийн үзгэн балаар бичиж ирүүлэх. Мөн сургууль, анги, нэр, холбоо барих дугаарыг бичсэн байх,
- Рийлс нь дуу, дүрс бичлэгийн шаардлага хангасан, дээд тал нь 60 секунд урттай байх.
Уралдаант аяны урамшуулал:
|
Уралдааны төрөл |
Уралдааны шагнал гардуулах өдөр |
Тоо |
Шагналын сан |
Тайлбар |
|
|
Зургийн уралдаан |
2025.06.01 |
1 |
1,500,000 |
“Эхлэл” хүүхдийн хадгаламжийн 1,500,000 төгрөгийн эрхийн бичиг /1-р байр/ |
|
|
1 |
1,000,000 |
“Эхлэл” хүүхдийн хадгаламжийн 1,000,000 төгрөгийн эрхийн бичиг /2-р байр/ |
|||
|
1 |
500,000 |
“Эхлэл” хүүхдийн хадгаламжийн 500,000 төгрөгийн эрхийн бичиг /3-р байр/ |
|||
|
|
1 |
1,500,000 |
“Эхлэл” хүүхдийн хадгаламжийн 1,500,000 төгрөгийн эрхийн бичиг /1-р байр/ |
||
|
Эсээ бичлэгийн уралдаан
|
|||||
|
1 |
1,000,000 |
Эхлэл” хүүхдийн хадгаламжийн 1,000,000 төгрөгийн эрхийн бичиг /2-р байр/ |
|||
|
1 |
500,000 |
“Эхлэл” хүүхдийн хадгаламжийн 500,000 төгрөгийн эрхийн бичиг /3-р байр/ |
|||
|
Рийлсийн уралдаан |
1 |
1,500,000 |
“Эхлэл” хүүхдийн хадгаламжийн 1,500,000 төгрөгийн эрхийн бичиг /1-р байр/ |
||
|
1 |
1,000,000 |
“Эхлэл” хүүхдийн хадгаламжийн 1,000,000 төгрөгийн эрхийн бичиг /2-р байр/ |
|||
|
1 |
500,000 |
“Эхлэл” хүүхдийн хадгаламжийн 500,000 төгрөгийн эрхийн бичиг /3-р байр/ |
Уралдааны талаар тодруулах бол Төрийн банкны 1800-1881 лавлах утсаар холбогдоорой.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Шударга мэдээ
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар аврах 105 дугаар ангид ажиллалаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахаар зургаадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж, “Усыг бүү бас” нөлөөллийн аян, мөн үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр (2026.06.06) ОБЕГ-ын Аврах 105 дугаар ангид ажиллаж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, аврах ангийн техник хэрэгсэл болоод боловсон хүчний бэлэн байдалтай танилцлаа.
Нийслэлд 2026 оны 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сарыг дуустал олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох учраас үер усны аюул нэмэгдэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээд байна.
Үер усны аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үеэр тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, НОБГ-ын гамшгаас хамгаалах 17 алба 60 орчим техник хэрэгсэл, 200 гаруй хүн хүчтэй, өндрөөс аврах ажиллагааны, завьт эргүүлийн, хот дотор аврах ажиллагааны, эмнэлгийн автомашин, мөн тусгай зориулалтын мэргэжлийн 12 анги, 100 гаруй техник болон 500 орчим хүн ажиллаж байгаа юм.
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

