Шударга мэдээ
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Төрийн банк ногоон хөгжлийг түүчээлэх зорилтынхоо хүрээнд Инкубатор төвөөрөө дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” төслийг хэрэгжүүлж байна.
Улаанбаатар хотын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх эл хөтөлбөр нь тус бүр дөрвөн долоо хоног үргэлжлэх дөрвөн бүлгээс бүрдэх бөгөөд нийт 18 лекц, таван бие даалт бүхий бойжуулах хөтөлбөр юм.
Хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчид бизнесийн стратеги төлөвлөлт, тогтвортой хөгжил ба ногоон маркетинг, санхүүгийн удирдлага ба процессын үр ашгийг нэмэгдүүлэх нь, хүний нөөцийн менежмент гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд цогц сургалт авахаас эхний шатанд “Санхүүгийн удирдлага”, “Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэлт” сэдэвт сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
“Тогтвортой өсөлт 2025” төсөлд хамрагдсан бизнес эрхлэгчид бизнесээ оновчтой удирдах нөү-хау, мэдлэг, ур чадварт суралцаж хөтөлбөрт хамрагдсан сертификаттай болохоос гадна Төрийн банкны Инкубатор төвийн харилцагч болж, өрхийн бизнесийн зээл, гарааны бизнесийн зээл гэх мэт хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлүүдэд хамрагдах боломж бүрдэж байгааг хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчид онцолж байв.
Цаашид Төрийн банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бойжуулж чадавхжуулах ажлын хүрээнд тэдний бизнесийн үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, төсөл шийдлүүдийг нь хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэж Инкубатор төвөөс мэдэгдэж байна.
Тогтвортой хөгжлийг дэмжигч Төрийн банк
Шударга мэдээ
Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
МЭДЭГДЭЛ
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг мэдэгдэж байна.
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ашиглалтын талбай дахь олборлолтын үйл ажиллагааны нөлөөллийн бүсэд оршин суугаа иргэд, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг арилгах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
2. Ашиглалтын болон хайгуулын талбайд үүссэн ам цооног, ил уурхайн ухаш, нүх, шуудуу, хаягдлын байгууламж болон бусад аюултай хэсгийг хашаажуулах, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах, шаардлагатай хамгаалалтын хэрэгслээр тоноглох, аюулгүй байдлыг хангах, ашиглалт дууссан болон эрсдэл бүхий талбайг үе шаттайгаар булж тэгшлэх;
3. Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлогоо баталж мөрдүүлэх, хүүхэдтэй холбоотой эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
4. Энэхүү мэдэгдлийн хэрэгжилтийг зохион байгуулж, авсан арга хэмжээ, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны дотор Нийслэлийн Байгаль орчны газарт тухай бүр ирүүлж ажиллах.
Мэдэгдлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, олборлолтын үйл ажиллагааны аюулгүй байдал, байгаль орчны хамгаалал, нийгмийн хариуцлагыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
Шударга мэдээ
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлнэ

Шударга мэдээ
Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгийг цуцалжээ
2026 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Канто бүс нутгийг чиглэн ойртож буй “Жанми” хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501 болон ОМ502 нислэгийг цуцалжээ.
“МИАТ” ТӨХК-иас 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн OM501/OM502 нислэгийн зорчигчдыг 6 дугаар сарын 4-ний өдрийн нислэгт шилжүүлэн тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.
Уг нислэгт зорчих тийз худалдан авсан зорчигчид, тийзээ худалдан авсан борлуулалтын төвд хандаж нислэгийн өдрөө өөрчлүүлэхийг “МИАТ” ТӨХК-иас мэдээллээ.
-
Цаг үе2020/07/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үзэл бодол2020/10/31
Увс аймгийн Засаг даргад нэр дэвшигчийн "НО"
-
Улстөр нийгэм2025/02/20
Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно
-
Улстөр нийгэм2024/06/14
“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая.тонн ачаа тээвэрлэлээ
