Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улсын хэмжээнд 16.8 мянган толгой мал хорогдсон байна

Огноо:

,

Том малын зүй бус хорогдол 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 16.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 437.1 (96.3%) мянгаар буурсан байна. Нийт хорогдол нь оны эхний малын 0.03 хувийг эзэлж байна.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 6.8 мянга, хонь 5.9 мянга, үхэр 2.2мянга, адуу 1.9 мянга  , тэмээ 17 толгойгоортус тус хорогдсон байна.

Нийт хорогдсон малын 35.2 хувийг хонь,  40.5 хувийг ямаа эзэлж байна. Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны  нэгдүгээр сард

  • Баян-Өлгий аймагт 2.9 (17.3 хувь),
  •  Ховд аймагт 2.9 (17.0 хувь) мянга,
  • Хөвсгөлаймагт 2.3 (13.9 хувь) мянга,
  • Увс аймагт 1.9 (11.  1 хувь) мянга,
  • Завхан аймагт 1.3 (7.5%) мянга,
  • Говь-Алтай аймагт 1.1 (6.8хувь) мянга,
  • Архангайаймагт 1.1 (6.3 хувь) мянга,
  • Хэнтийаймагт 1.0 (5.7 хувь) мянган толгой    мал   хорогдсон нь нийт хорогдлын 85.6 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2024 оны эцэст тоологдсон 26.7 сая эх малын 3.2 мянга (0.01%) толгой    нь 2025 оны   1 дүгээр сард хорогдсон байна. Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймагт  255-774 толгой    хээлтэгч мал хорогдсон ньнийт хорогдсон хээлтэгчийн 75.2 хувийг эзэлж байна. Харин нийт 244 толгой хээлтүүлэгч хорогдсоны 83 толгой нь ухна,   59 толгой нь хуц, 56 толгой нь бух,   46 толгой нь  азарга  байна.Улсын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сард 94 толгой    мал өвчнөөр хорогдож,өмнөх оны мөн үеэс 1.4 (93.6 хувь) мянган    толгойгоор буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Сарьсан багваахайтай холбоотой дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө

Огноо:

,

Сарьсан багваахайн Нийслэл хот орчимд Сэлбэ гол, Дунд гол, Туул голын эрэг дагуух мод, бургас, хадархаг бүс, гол дээгүүрх бетонон гүүр, мөн голтой ойр байрлах барилга байгууламжийн дээвэр зэрэг газарт үүрлэн амьдардаг. Жил бүрийн 5–9 дүгээр сарын хооронд идэвхтэй байж, шөнийн цагаар ангуучилдаг.

Шөнийн гэрэлд татагдан цугларсан шавжийг хөөж барих үедээ орон сууцны орц, айл өрхийн онгорхой цонхоор санамсаргүй орж ирэх тохиолдол байдаг бөгөөд энэ төрлийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 6 жилийн бүртэглээр 60 орчим дуудлага ирсэн байна. Иймээс булаг, цөөрөм, голын ойролцоо амьдардаг иргэд цонхондоо хамгаалалтын тор суурилуулж, урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Хэрэв сарьсан багваахайн дуудлага өгөхөөр бол ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, дуудлага өгөх боломжтойг Нийслэлийн Байгаль Орчны Газраас зөвлөв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP-17 хуралтай холбогдуулан Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9 дүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

КОП17-д ажиллах онцгой байдлын бүрэлдэхүүн хамтарсан дадлага сургууль зохион байгууллаа

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ, Эрүүл мэндийн яам, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, УСУГ, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

Дадлага сургуулиар болзошгүй гамшиг, ослын үед авах хариу арга хэмжээ, байгууллага хоорондын уялдаа холбоо, бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.

Нийтэлсэн: COP17
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох