Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Огноо:

,

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 23 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр захирамжийг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болж буй авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулах, улмаар улсын тогтвортой хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр логистикийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэжээ. Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөл нь улсын чанартай гол авто замын сүлжээний насжилт өндөртэй, ашиглалтын бэлэн байдлын түвшний үзүүлэлт буурсан Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голын төмөр бетон гүүрүүдийн ажил хамарч байгаа ба төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний аюулгүй, үр ашигтай зорчих нөхцөл дээшилж, тээвэр ашиглалтын зардал буурах, цаг хугацаа хэмнэх, улмаар сүлжээний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.

Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна.

Хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа. Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хуулийн төслийн талаарх танилцуулга болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Г.Дамдинням, Б.Баттөмөр, Ж.Батжаргал, Г.Ганболд, Ц.Туваан, Д.Ганбат, Т.Энхтүвшин, Ц.Идэрбат нар асуулт асууж, хариулт авав.

Энэхүү зээлийн дүнг төгрөгт шилжүүлвэл 380 тэрбум гаруй төгрөг гэдгийг Н.Алтанхуяг гишүүн хэлээд саяхан баталсан улсын ирэх оны төсөвтөө тусгах боломж байсан гэв. Энэ хэмжээний дүнтэй зээл авч, зам засах нь оновчтой эсэхийг лавлаж, авто замын бүтээн байгуулалттай холбоотой бодлогын баримт бичгүүдийг дурдаж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ жилийн улсын төсвийн төслийг боловсруулахдаа Ерөнхий сайд 21 аймагт ажиллаж, иргэдийн санал, мөн Улсын Их Хурлын гишүүдийн саналыг түлхүү тусгасан онцлогтой гэдэг хариултыг С.Бямбацогт сайд хэлэв. Авто замын арчлалт, засварын зардлыг төсөвт тусгаж чадаагүй гээд “Жилд 50 тэрбум орчим төгрөгийг авто замын урсгал засварт зарцуулдаг бөгөөд үүгээр ердөө нөхөөс л хийдэг. Гэтэл замуудад 5-10 жил тутам ээлжит засвар, үүнээс дээших хугацаанд их засвар хийх шаардлагатай байдаг. Ийм ажилд огт төсөв тавьж байгаагүй. 2023 онд 35 тэрбум төгрөг тавьсан. Үүгээр Хэнтий, Дундговь чиглэлийн 5-10 км замыг зассан. Одоо бол сүүлийн 30 жилийн хугацаанд бүтээж, ашиглаж ирсэн авто замуудаа засах шаардлагатай болсон учраас 2020 оноос асуудлыг тавьсаар тодорхой хэсгийг ийнхүү шийдэж байна” гэдэг тайлбарыг өгсөн. Монгол Улсын авто замын үндсэн сүлжээнд засвар хийхэд 1 их наяд төгрөг шаардлагатай гэх мэдээллийг тэрбээр чуулганы хуралдааны үеэр хэлж байв. Ирэх оны улсын төсөвт энэ чиглэлээр төсөв хуваарилаагүй учраас 2024 онд ердөө энэ зээлийн хэлэлцээрийн дүнгээр буюу 360-370 тэрбум орчим төгрөгийг замын арчлалт, засварт зарцуулна гэлээ. Энэ хүрээнд 236 км авто замын их засвар хийгдэх бөгөөд өртөг нь 69 сая ам.доллар аж. Авто замын ээлжит засварт 13 сая ам.доллар, 1200 м гүүрийн засварт 9 сая ам.доллар, Архангай аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хужирт суманд тавих 51 км замын бүтээн байгуулалтад 11 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байгаа гэлээ. Засгийн газраас Завхан-Говь-Алтай аймгийг дамнуулсан, мөн Булган-Өвөрхангай-Өмнөговь аймгийг дамнуулсан, Дорнод-Сүхбаатар аймгийг дамнуулсан авто замыг байгуулж, БНХАУ, ОХУ-тай холбохоор төлөвлөж байгааг мөн хариултынхаа үеэр С.Бямбацогт сайд мэдээллээ. Түүнчлэн Дорнодоос Баян-Өлгий хүртэл, Хэнтийгээс Ховд хүртэл нийслэлээр дайрахгүй хэвтээ чиглэлийн замуудыг бүтээн байгуулахаар, цаашлаад аймгуудыг авто замаар холбох ажлуудыг төлөвлөж байгаа гэв.

Зээл ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийн талаар тодруулсан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулахдаа “Зээлийн хөрөнгөөр засвар, арчилгаа хийх авто замууд нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Ашиглалтад оруулснаас хойших 20-30 жилийн хугацаанд арчилгаа, засвар хийгээгүй. Иргэдийн хамгийн их зорчдог энэ чиглэлийн авто замын хамгийн их эвдрэлтэй, эрсдэлтэй хэсгийг тогтоож, ээлжит болон их засвар хийхээр төлөвлөсөн байгаа” гэв. 

Авто замын арчлалт, бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа ч сонгосон чиглэл нь оновчтой эсэх талаар, Монгол Улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалт болж чадах эсэх, ТЭЗҮ бүрэн эсэхийг нягталсан эсэхийг гишүүд тодруулж байлаа. Засгийн газраас авто замын арчлалт, бүтээн байгуулалтын эрэмбийг хийж, нэн тэргүүн Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замыг өргөтгөх ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд ирэх онд бүрэн дуусгахаар ажиллаж байгааг С.Бямбацогт сайд хэлсэн. Улмаар Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаар дамжин ОХУ-ын хил хүртэлх чиглэлийн авто замын арчлалт, бүтээн байгуулалтын ажилд концесс зарлаад байгаа гэлээ. Түүнчлэн нийслэлийн Налайх дүүргээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэлх авто замын ажлын концессын сонгон шалгаруулалтыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгөөр зарласан байгаа гэв. Улаанбаатар хотыг тойруулаад Богд уулын урдуур Хөшигтийн хөндийгөөр дайруулаад нэг авто зам, мөн Туул голын дагуу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Улаанбаатар хотод тууш авто зам барихаар төлөвлөн мөн л концесс зарласан байгаа гэх мэдээллийг өгсөн. Авто замын эвдрэлийн нэг шалтгаан нь стандартаас давсан даацтай тээврийн хэрэгслүүдээр тээвэр хийж байгаагаас үүддэг. Стандарт мөрдсөн тохиолдолд авто замын эвдрэл үүсэхгүй. Тиймээс цаашид стандартаа өөрчлөх үү, эсвэл тусгай зориулалтын зам тавих уу гэдэг бодлого гаргах шаардлага бий гэв. 

Олон улсын хучилтын тэгш байдлын индексийг шинээр баригдсан болон одоо ашиглагдаж байгаа авто замууд дээр хэмжиж байгаа гэдэг мэдээллийг ажлын хэсгээс өгөв. Энэхүү хэмжилтийг тусгай тоноглол бүхий хоёр машинаар хийдэг байна. Хэмжилтээр 2 байх ёстой үзүүлэлт нь зээлийн хөрөнгөөр засварлах, арчлалт хийхээр төлөвлөөд буй авто замуудынх 6-гаас дээш буюу тэгш байдал алдагдсан, маш их хэмжээний эвдрэлтэй байгаа. Тодруулбал, 2021, 2022 онд хийсэн хучилтын тэгш байдлын индексийн судалгааг үндэслэн төсөл дэх авто замын чиглэлүүдийг тодорхойлсон болохыг ажлын хэсэг тайлбарласан. Авто зам ашигласны төлбөр хураамжийн талаарх асуудал хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн юм. Зам тээврийн хөгжлийн сайд хэлэхдээ “Манай одоогийн зам ашигласны төлбөр 1000 төгрөг байгаа нь маш бага. Өнөөдрийн байдлаар 1000 км замаар зорчихдоо 300 орчим мянган төгрөгийн түлш, шатахуун хэрэглэдэг бол авто замын төлбөрт 3000 төгрөг төлдөг. Олон улсын жишгээр түлш, шатахууны зардалтай нь тэнцэх хэмжээтэй байдаг юм билээ. Ингэж байж авто замаа байнга арчилж, засварлах төсөв, санхүүгээ бүрдүүлдэг юм билээ. Манай тухайд энэ ажлууд нэлээд хоцрогдсон байна. Цаашдаа бид иргэдэд дарамт үүсгэхгүйгээр, гэхдээ авто замын арчлалт, засварыг тогтмол хийхүйц төсөв, санхүүжилтийг бүрдүүлэх талаар бодлого, шийдвэр гаргах шаардлага бий” гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуулийн төслийг эцэслэн батлах” гэсэн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу төслийг эцэслэн батлах санал хураалтыг Баасан гарагийн 10.00 цагт явуулна хэмээн мэдэгдлээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав. 

ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн.  Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв. 

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.

Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.  

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд  шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ.  Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Огноо:

,

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв. 

Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж,  эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг  Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо

Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг  өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар  оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе11 цаг 23 минут

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Улстөр нийгэм11 цаг 30 минут

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Цаг үе11 цаг 39 минут

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Цаг үе11 цаг 45 минут

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Шударга мэдээ11 цаг 49 минут

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Цаг үе11 цаг 55 минут

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Улстөр нийгэм12 цагын өмнө

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Улстөр нийгэм12 цаг 15 минут

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Шударга мэдээ2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Цаг үе2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Санал болгох