Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжлээ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргад Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлсэн юм. Саналыг бүлгийн дарга Д.Ихбаяр танилцуулав.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчийн 78.57 хувь нь дэмжлээ. Ийнхүү Нийслэлийн ИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатарыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барихаар тогтов. 

Санал хураалтын дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн ИТХ-аас надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж байгааг өндөр хариуцлага хэмээн хүлээн авч, ухамсарлаж байна” гэдгийг үгийнхээ эхэнд тодотгосон юм. Улмаар “...Энэ амаргүй хүндхэн цаг үед зоримог шийдвэрийг гаргаж байж “Авлигагүй Улаанбаатар-Шинэ сэргэлт”-ийг эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй алба хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх, зүтгэл, сэтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна…” гэсэн юм. Улмаар нийслэлийн засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хийх, нийслэл Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах бодлогын талаар онцгой анхаарал хандуулж, ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Түүнчлэн хотын эдийн засгийн суурийг бэхжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжин, түгжрэлийг сааруулах цогц арга хэмжээний талаарх бодлого төлөвлөгөөгөө мөн танилцууллаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч Хишгээгийн Нямбаатарын намтар: 

БОЛОВСРОЛ: 

  • 1986-1996 он Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургууль 
  • 1996-2000 он Орхон Их сургууль эрхзүйч, бакалавр 
  • 2000-2002 он Орхон Их сургууль Боловсрол судлалын магистр 
  • 2006-2008 он Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн ухааны магистр 
  • 2017 он Хууль сахиулахын их сургууль Хууль зүйн ухааны докторант 

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч 
  • Сонгинохайрхан дүүргийн Хуулийн хэлтэст мэргэжилтэн 
  • Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга 
  • Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга 
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн /2016-2020, 2020-2023/
  • Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга 
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана

Огноо:

,

“Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)” наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хааж, тухайн чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нэгдүгээр ангийн элсэлтийг E-Mongolia-аар зохион байгуулна

Огноо:

,

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно.

Энэ хурал нь дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаач, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага нэгдэж цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх хамгийн том Олон Улсын арга хэмжээ юм.

Хурал болохтой холбоотой нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ .

Цэцэрлэгийн бүртгэл

  • 2026 оны 8 дугаар сарын 10–23-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.

Нэгдүгээр ангийн элсэлт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ.
  • Энэ хугацаанд хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг сургуулиуд дээр ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл

  • 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ.
  • 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

 Оюутны дотуур байр

  • 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг дотуур байранд оруулж эхэлнэ.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны зохицуулалт

  • 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт ажлын байранд элсэлт, бүртгэл болон бусад аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй болно.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов

Огноо:

,

Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.

Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.

Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.

Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.

Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох