Бидэнтэй нэгдэх

Цаг үе

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 5 байгууллагын хамтарсан баривчилгааны 3 дахь шат эхэлж байгааг зарлав

Огноо:

,

БНСУ-ын Хууль зүйн яамнаас одоо хэрэгжиж буй Өршөөлийн хууль буюу Хууль бусаар оршин суугч гадаад иргэдийн сайн дураар нутаг буцах хөтөлбөртэй зэрэгцэн Хууль бус оршин суугч гадаад иргэдийн эсрэг авах Засгийн газрын 3 дахь шатны арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа.
 
Хэрэгжүүлэх хугацаа нь 2023 оны аравдугаар сарын 10-наас 12 дугаар сарын 9-ний бямба гараг хүртэл хоёр сарын турш үргэлжилнэ.
 
Тус улсын Хууль зүйн яам, Цагдаагийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам, Зам тээврийн яам, Далайн эргийн хамгаалалтын цагдаагийн газар зэрэг байгууллагууд хамтран дотоодын иргэдийг ажиллуулах боломжтой ажлын байранд гадаад иргэдийг ажиллуулж буй компаниуд, хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг байнга давтан ажиллуулдаг бизнес эрхлэгчид, зугаа цэнгээний газарт ажилладаг гадаад иргэд, хууль бус иргэдийг ажилд зуучилдаг брокерийн компани, хууль бусаар хилээр нэвтэрсэн болон гэмт хэрэгт холбогдсон зэрэг хууль бусаар оршин суугч гадаадын иргэдийг баривчлах аж. 
 
БНСУ-ын 5 байгууллагын хамтарсан энэхүү арга хэмжээний гол зорилго нь тус улсад хууль ёсны дагуу оршин суух дүрэм журмын зөрчлийн эсрэг хатуу арга хэмжээ авч хууль ёсны, ур чадвартай ажиллах хүчнийг нэмэгдүүлэх, улирлын чанартай ажилд гадаад ажилчдыг зөвшөөрлийн дагуу ажиллуулах зэргээр гадаад ажиллах хүчний хууль ёсоор хөдөлмөрлөх тогтолцоог хэвийн болгох зорилготой.
 
Хамтарсан шалгалтын үеэр баригдсан хууль бус гадаадын иргэдэд: 
-Торгууль ногдуулах
-Хилээр албадан гаргах
-Ахиж хилээр нэвтрүүлэхийг хориглох зэрэг хатуу арга хэмжээг авна.
 
Харин одоо хэрэгжиж буй (2023 оны 9 сарын 11-12 сарын 31) Өршөөлийн хуульд хамрагдан сайн дураар буцаж буй хууль бус оршин суугч гадаадын иргэнд торгууль, хил нэвтрэхтэй холбоотой хязгаарлалт үйлчлэхгүй.
 
Хууль зүйн сайд Хан Дун Хүн “Манай Засгийн газрын бодлого бол хууль ёсоор оршин суухыг уян хатан замаар өргөжүүлж, хууль бусаар оршин суухыг хатуу хориглож, цаашид оршин суух дүрэм журмыг баримтлуулахын төлөө бүхнийг хийнэ” гэжээ. 
 
Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа

Огноо:

,

Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.

Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн

  • 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна. 

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна

Огноо:

,

Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.

Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.

Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:

  • Монголын Үндэсний бөх
  • Казак Курес бөх
  • Иран Пахлавани бөх
  • Киргиз Алыш бөх
  • Кураш
  • Бүстэй барилдаан

Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох