Бидэнтэй нэгдэх

Цаг үе

УГТЭ: Эмч нарын багийн эхний ээлж Завхан, Говь-Алтайд 9 хоног ажиллана

Огноо:

,

Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах нарийн мэргэжлийн эмч нарын явуулын баг гарган ажиллуулж байгаа.



Улсын гуравдугаар төв эмнэлгийн  эмч нарын баг өнгөрсөн бямба гариг /2023-08-19/-т Завхан аймгийг зорьсон. Орон нутагт эрт илрүүлгийг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны талаар тус эмнэлгийн дэд захирал О.Батгэрэлээс тодрууллаа.

-Танай эмнэлгээс эрт илрүүлгийг эрчимжүүлэх хүрээнд хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй хэдэн баг орон нутагт ажиллах вэ?
-Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор нийт хүн амын дунд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эрт илрүүлгийн үйл ажиллагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрт илрүүлэг 30 гаруй хувьтай, хамрагдалт төдийлөн хангалттай биш байна гэж үзэж буй учраас сайдаас төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд чиглэл өгч, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн үйл ажиллагаагаар  хангах,  эрт илрүүлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэдийг хамрагдахад дэмжлэг үзүүлэх явуулын баг ажиллуулах үүрэг өгсөн.  Тэр дагуу манай эмнэлэг хариуцсан долоон аймагтаа ажиллах гурван баг гаргаж байна. Багууд аймгуудад ээлжлэн очиж, эрт илрүүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бөгөөд эхний ээлж өнөөдөр гарч Завхан, Говь-Алтай аймагт ес хоног ажиллана.

-Орон нутагт ажиллах эмч нар эрт илрүүлгийн хүрээнд ямар төрлийн үзлэг, шинжилгээ хийхээр төлөвлөсөн бэ?
-Манай хувьд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг учраас зүрх судас, тархи судасны чиглэлээр лавлагаа тусламж үзүүлдэг. Бид 18-аас дээш насны бүх багцыг хариуцаж, эрт илрүүлгийн үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт ч энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж, дурангийн болон дүрс оношлогоо,  тархи мэдрэл, бөөр гэсэн нарийн мэргэжлийн эмч нарын багтай явж байгаа.

-Танай эмнэлэгт эрт илрүүлэг хэдэн хувьтай байгаа вэ?
-Манай эмнэлэг Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хорин мянга орчим иргэнийг эрт илрүүлэгт хамруулах үүрэгтэй. Одоогоор арван гурван мянга гаруй иргэнийг эрт илрүүлэгт хамруулаад байна.

-Өнгөрсөн жилтэй харьцуулахад иргэдийн эрт илрүүлэгт хамрагдах идэвх ямар байна?
-Эрт илрүүлэг эхэлж байх үед иргэд идэвхтэй, хамрагдалт өндөр хувьтай  байсан бол сүүлийн үед харьцангуй суларч, тоо цөөрч эхэлсэн байдал ажиглагдаж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд дөнгөж эхэлж байсан үеийг бодвол эрт илрүүлгийн ач холбогдлыг илүү ойлгодог болсон. Мөн энэ онд Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтарсан үүрэг чиглэлийн дагуу шинээр оюутан болж хотод орж ирж байгаа залуусыг эрт илрүүлэгт хамруулах ажил хийнэ. Манай эмнэлэг хариуцсан долоон аймгийнхаа залуусыг өөрийн эмнэлэгт эрт илрүүлэгт хамруулах ажлыг есдүгээр сард зохион байгуулна.

-Дараагийн  баг аль аймагт хэдийд очих нь тодорхой болсон уу?
-Дараагийн буюу Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллах эмч нарын баг есдүгээр сарын 10-наас оройтохгүйгээр явна. Учир нь баруун тийшээ эрт сэрүү ордог учраас үүнээс хойшлуулах боломжгүй. Дараа нь  Булган, Орхон аймагт очих төлөвлөгөөтэй байна.

-Танай очих аймгуудад иргэд эрт илрүүлэгт хэр идэвхтэй хамрагдсан байна?
-Бид аймгуудын Эрүүл мэндийн газар, ЗДТГ, нэгдсэн эмнэлгүүдээс нь тодорхой судалгаа мэдээллийг авч ажлаа төлөвлөж байгаа. Манай очих аймгуудад эрт илрүүлэг дунджаар 20 орчим хувьтай л яваа юм билээ. Хамрагдалт муу байгаа шалтгаанд дүгнэлт хийж үзэхэд алслагдсан сум, багт амьдарч байгаа малчид эрт илрүүлэгт тааруу хамрагдсан байна. Тиймээс эдгээр хүмүүсийг төв газарт нэгдсэн байдлаар авчрах, богино хугацааны эрт илрүүлгийн үйл ажиллагаанд хамруулах зэргийг орон нутгуудтай хамтран зохион байгуулахаас аргагүй юм билээ.

-Эрт илрүүлэгт хамрагдах иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Эрт илрүүлэгт хамрагдах иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн, даатгал дээр ямар нэг асуудалгүй бол үзлэг, шинжилгээнд хамрагдахад ямар ч хүндрэл гарахгүй. Тиймээс даатгалаа төлчихсөн байхад л болно. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих энэ үйл ажиллагаандаа ЭМД-ын сангаас ямар нэг санхүүжилт авахгүй. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллага харьяаллын иргэдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулаад өөрсдөө даатгалын санхүүжилтийн гүйцэтгэлийг авах боломжтйо учраас аль болох олон хүн хамруулахад л анхаарч ажиллах шаардлага байгаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа

Огноо:

,

Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.

Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн

  • 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
  • 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна. 

Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна

Огноо:

,

Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.

Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.

Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.

Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:

  • Монголын Үндэсний бөх
  • Казак Курес бөх
  • Иран Пахлавани бөх
  • Киргиз Алыш бөх
  • Кураш
  • Бүстэй барилдаан

Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.


Дэлгэрэнгүй унших

Санал болгох